Үндсэн хуулийн цэц Тагнуулын ерөнхий газарт ханджээ
Үндсэн хуулийн Цэц нь УИХ-аас баталсан Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард гаргасан. Тэгвэл үүнийг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс сонордуулга гарган эсэргүүцсэн билээ.
 
Үүнтэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүд Тагнуулын ерөнхий газарт хандсан байна. Учир нь Цэцийнхэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас Шинэ хөдөлгөөний талаар лавлагаа авах гэсэн боловч байгуулагдаагүй, бүртгэлгүй байсан аж.
 
“Шинэ хөдөлгөөн”-ий зүгээс гаргасан сонордуулгыг цэцийнхэн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэх, Үндсэн хуульт байгууллагад заналхийлсэн ноцтой үйлдэл хэмээн үзэж, шалгуулахыг хүсжээ.
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ГАРГАСАН МЭДЭГДЭЛДЭЭ:
2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн зарим газарт “Иргэдийн сонордуулга” нэртэй ухуулах хуудсыг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс тараасан бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа авахад “Шинэ хөдөлгөөн” гэгчийн талаар мэдээлэл байхгүй байна.Иймд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас дээрх үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдлийг алдагдуулан нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт турхирч, улмаар Үндсэн хуульт байгууллагад заналхийлсэн ноцтой үйлдэл гэж үзэж зохих арга хэмжээ авхуулахаар холбогдох байгууллагад хандаад байна Үндсэн Хуулийн Цэц гэжээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-07 08:19:48
    Хэн ч та нарт халдахгүй дээ, сонордуулга гаргагч яахавдээ гүндалай батзандан нар шиг л солиотой амьтад байгаа даа
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2016-01-06 23:31:52
    Цэцийн дарга Амарсанаа Лексус 570 унах хүсэлтэй тэгээд төсвөөс мөнгө гаргуулсны шанд Баярцогтод ивээлтэй шийдвэр гаргасан.Сугар,Очирбаттай нийлээд ҮХЦ унагаж бн...
    103.57.94.206
    Мэдэгдсэн Хариулах
  • бобо 2016-01-06 15:09:05
    цециин тенегуудииг заилуулая
    202.9.41.184
    Мэдэгдсэн Хариулах
  • Цэц шударга ажиллаж байгаа 2016-01-06 13:59:06
    Цэц ажлаа сайн хийж байгаа. Үндсэн хуулиндаа нийцэхгүй зөрчилтэй хууль баталдаг энэ УИХ дэндүү сул, чадваргүй байна. Түмний мөнгө үрсэн УИХ тарах хэрэгтэй.
    150.129.141.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-06 12:00:38
    Энэ цэц үндсэн хуулийн үндсэн хуулиа хамгаалах ажлаа хийлгүй, явган хэрүүл хийх болжээ. Новшуудыг бүгдийг нь хуйгаар нь солих хэрэгтэй.
    59.153.113.53
    Мэдэгдсэн Хариулах