Сургалтын төлбөрийн буцаан олголтын материалыг ирэх сарын 15 хүртэл авна

Их, дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг буцаан авах боломжтой. Энэхүү буцаан олголтыг төлбөр төлсөн тухайн жилдээ авах ёстой юм. Тэгвэл эл хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг татварын байгууллага  авч эхэлсэн байна. Төлбөрийн 10 хувиа эргүүлж авах хүсэлтэй оюутнууд материалаа ирэх сарын 15-ны өдрөөс өмнө харьяа дүүргийн татварын албандаа аваачиж өгөх юм байна.Ингэхдээ хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг эх, мөн суралцах хугацаандаа ажил хийж өөрөө сургалтын төлбөрөө төлсөн оюутан гэх хоёр ангилалтайгаар иргэд бичиг баримтаа бүрдүүлэх аж.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine