Ипотекийн зээлийн хүүг 5 хувь хүртэл бууруулах боломжтой гэнэ
Үндсэн хуулийн Цэцээс гаргасан 13 дугаар дүгнэлттэй холбогдуулж, арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоогоод байгаа билээ. Монголын банкуудын холбооны зүгээс УИХ-ыг хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгөхийг хүсэж буй. Тэгвэл ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хууль эрх зүйн орчинг бий болгох ажил ямар шатанд яваа талаар УИХ-ын дарга З.Энхболд,  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал гэх нэр бүхий хүмүүс мэдээлэл хийв.

Энэхүү арга хэмжээний хүрээнд жилийн найман хувийн хүүтэй олгогдож ирсэн орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулж, 5 хувиар тогтоох боломж бүрдсэн тухай Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал мэдэгдлээ. Хэрэв зээлийн хүү буурвал иргэдийн сарын төлөлт буурахаас гадна өрхийн сарын орлого нэг сая орчим байхад байртай болох боломж бүрдэх гэнэ.  

Ипотекийн зээлийн хүү 5 хувь болж буурснаар шинээр байр иргэдийн тоо 3755-аар нэмэгдэж, нийт 67309 өрх байртай болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.


Харин энэ тохиолдолд байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах боломж байхгүй гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцлов. Гэхдээ 30 хувийн урьдчилгааны 10 хувийг төрөөс даах шийдэл бас байгаа аж. Энэ тохиолдолд улсын төсвөөс 20 тэрбум төгрөг шаардах аж.

Юутай ч хамгийн таатай мэдээллийг дуулгахад УИХ энэ асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг цагаан сараас өмнө бүрдүүлэхээр зэхжээ. Энэ сарын 8-нд багтаан нэр бүхий гишүүд уг асуудалтай холбогдуулан хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болсон байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bayarmaa 2016-01-07 13:35:11
    xm yridchilgaag10% bolgoh ipotekiin zeelee ch olgoh huuli erh zuig yaraltai burduuleechee
    27.123.214.83
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2016-01-07 08:29:22
    bolsoniih ni dara bollo gj bodido naaduul chin songuuliinhaa shoug hiij bn
    122.201.28.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-07 07:11:22
    банкнуудын цалингийн зээлийн хүүг буулгааач бид нар маш их өндөр хүүтэй цалингийн зээлийг байнга авч байгаа шүү дээ.банкны удирдлагуудтай ярих хэрэгтэй
    183.177.98.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүн 2016-01-07 05:47:54
    АН-арай илүү сэтгэж арай илүү хийж байгааг та бүхэн харж байгаа биз дээ.Зөв шийдмэр та бүхнийг дэмжинэ ээ
    216.177.129.243
    Мэдэгдсэн Хариулах
  • anguuch 2016-01-07 05:44:15
    АН-даа хайртай шүү дахиж саналаа өгнө өө...гоё гоё
    49.0.160.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Цэцэгмаа 2016-01-07 03:16:31
    Манай улс төрчид сайн ажиллаж байна шүү. Одоо 30%-ийг 10% болгоод, 8%-ийг 5% болговол мөн ч сайхан олон иргэд орон сууцтай болох байхдаа.
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-07 02:35:58
    Урьд нь 8% авсан хүмүүс 5% руу шилжиж орох уу? Яах юм бол...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-01-07 00:43:46
    АН-ынхан ч тархи угаахдаа гаршсан даа, 5 хувь болгочих, тэгсэн ч гэсэн АН-ыг сонгож улс орноо цааш нь сүйтгүүлж, унагаах хүн олдохгүй байх аа даа,
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-01-06 17:38:49
    Hicheegeerei.Bertegchin Mongoliin ard tumen bid chin ta naraasaa uur olon halamj, hungulult husdeg shuu. Ta nar mini bidnii dundaas shalgarsan hulgaichid bilee....
    32.97.110.59
    Мэдэгдсэн Хариулах
  • naraa 2016-01-06 10:39:34
    bolj baina songuuliin jil gedeg neg taldaa saikhan ymaa
    202.179.28.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Bold 2016-01-06 09:42:01
    Saihan medee baina. Hicheegeerei
    27.123.214.2
    Мэдэгдсэн Хариулах