Цэцээс сөрөг мэдээллийг шалгуулахаар хуулийн байгууллагад ханджээ
Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуульт байгуулалд заналхийлсэн сөрөг мэдээллийг шалгуулахаар зохих байгууллагад ханджээ.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан үзэж шийдвэр гаргасан. Үүнээс болоод одоо найман хувийн ипотекийн зээл зогсонги байдалд ороод байгаа билээ. Нөгөө талаас, арилжааны банкууд цэцийн шийдвэр нь барьцааны хөрөнгийг барьцаалагч нь дун мэдэн гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй болсноор банкууд эрсдэлд орно гэж үзсэн юм.

Гэтэл энэ асуудалтай зэрэгцэн “Иргэдийн сонордуулга” нэртэй ухуулах хуудсыг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс тараасан юм. Тэгвэл уг сонордуулгыг тараагчдыг ҮХЦ-ээс хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрийг илт буруугаар тайлбарлаж, сөрөг мэдээлэл тараасан хэмээн үзжээ.

2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн зарим газарт “Иргэдийн сонордуулга” нэртэй ухуулах хуудсыг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс тараасан бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа авахад “Шинэ хөдөлгөөн” гэгчийн талаар мэдээлэл байхгүй байжээ.

Иймд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас дээрх үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдлийг алдагдуулан нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт турхирч, улмаар Үндсэн хуульт байгууллалд заналхийлсэн ноцтой үйлдэл гэж үзэж зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад ханджээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-01-07 11:35:09
    цаад эзэн нь Зандалч Энхболд шүү
    103.10.22.131
    Мэдэгдсэн Хариулах