Жолооч нарын зөрчлийн оноог тооцож эхлээгүй байна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зарим заалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр болсон байгаа юм. Тухайлбал, жолооч нарт зөрчлийн оноо тооцох заалт.

Одоогоор жолооч нарын зөрчлийг хэрхэн тооцох, яаж зөрчлийн оноог нэмж, хасах вэ гэдгийг тодорхойлох тусгай программ боловсруулалтын ажил дуусаагүй байна. Иймээс ирэх хоёрдугаар сард багтааж жолоочийн зөрчлийн оноог хянаж, тооцох тусгай цахим программыг бэлэн болгоно гэж Замын цагдаагийн газраас мэдээлэв.

Үүний дараа жолооч нар зөрчлийн оноо, торгуулийн хэмжээ, жагсаалтаа утсандаа тусгай апплэйкшн татаж харах уу эсвэл зөвхөн www.torguuli.mn сайтад хандаж авах уу зэргийг шийдэх юм. Мөн жолооч нарын зөрчлийн жагсаалт, торгуулийн системийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газрын аль нь хариуцан хянах вэ гэдэг ч тодорхой болно.

Өөрөөр хэлбэл, жолооч нарын зөрчлийн оноог яг хэзээнээс тооцох вэ, яаж бодох вэ гэсэн нэгдсэн шийдэл одоогоор гараагүй байна. Энэ нь жолооч нарт оноо тооцож эхлээгүй гэсэн үг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар жолооч нарын зөрчлийн ерөнхий 10 оноотой байх юм.

Оноог нэмж, хасаж тооцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн нэгээс таван оноог хасах зарчмаар явна.

Хэрвээ зөрчлийн оноо нь дуусвал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна. Хэрвээ зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах эсвэл хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөхөөр хуульд заажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • болд 2016-01-06 11:05:45
    энэ цагдаа нар хар юмаар үзээд үнэмлэх байгаа эсэгийг мэдсээр байж торгох юм бас оноо хасах юм уу 2 удаа зөрчилийн шийтгэл хулээлгэж байгаа юм уу
    202.21.113.110
    Мэдэгдсэн Хариулах
  • monh 2016-01-06 04:00:31
    zamgui tal deer gantsaaraa yabaa met abirladag zurshilii in jaahan ch gesen nogtlog. 10 onoo gedeg harin ih baina 3 onootoi bolgo . denduu zoolon baina.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • jolooch 2016-01-06 03:22:43
    ZAMYN TSGADAAD OLON SAYA TURGUGUUR JOLOONY UNEMLEXIIG SHALGADAG TOXOOROMJ AVCH UGSUN. GETEL JOLOONY UNEMLEXEE MARTSAN JOLOCHIIN ONOOG XASNA GEJ YU GESEN YG VE ?...
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах