“Моннис” мөнгөгүйдээ  хоёр блок орон сууц барих гэж гурван жил болов уу
Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг гаргаж, бүтээн байгуулалтын ажил эхнээсээ хэрэгжээд явж байгаа. Үүний нэг илрэл нь гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөр  юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  тогтоолоор дахин төлөвлөлтийн 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайгаас 21 байршлын 57 хэсэгчилсэн талбайд үндэсний 39 ААН төсөл хэрэгжүүлэгчээр  шалгаран үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ ажил эхлээд даруй гурван жил  болж байгаа ч  бүх ажил албаныхны хэлж буй шиг төгс төгөлдөр биш байгааг иргэд  хэлсээр ирсэн. Яг үнэндээ бодит байдал дээр гүйцэтгэгч компанийнхан болоод иргэд газар чөлөөлөлтөөс эхлээд тохиролцож чадахгүй хугацаа их алдаж байгаа аж. Харин энэ нь аль хэдийн газраа чөлөөлөөд өгсөн иргэдэд хүндрэл учруулж буй юм. Түүнчлэн дахин төлөвлөлтийн хэрэгжүүлэгч компанийнхан  иргэдийн газрыг чөлөөлж авчихаад ажлаа эхлүүлэхгүй хугацаа алдаж байгаа тохиолдлууд ч олон байна.  Мөн иргэдийн газрыг гэрээ байгуулан авчихаад заасан хугацаандаа ашиглалтад оруулахгүй хариуцлага алдсан, иргэдийн газрыг чөлөөлж авчихаад түрээсийн байранд амьдруулах мөнгийг нь өгөхгүй байгаа компаниуд ч мэр сэр байгаа. 

Ер нь дахин төлөвлөлт хийгдэж буй газруудад асуудалгүй газар гэж бараг байхгүй байгаа нь иргэдийн гомдол, саналаас харагдаж байна. Дахин төлөвлөлтөөр хохирсон иргэд эхнээсээ жагсаал, тэмцэл хийхээ мэдэгдээд байгаа. Тухайлбал нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр хороонд дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон “Моннис Урбан Девелопмент” компанийнхан  аль 2012 онд эхний айлуудын газрыг чөлөөлж авчихаад өдгөө таван давхар нэг, долоон давхар нэг блок  барьсан байгаагаас үүдэж иргэд компани хоёрын хооронд асуудал үүсэж өдгөө жагсаал хийх дээрээ тулаад байна. Мөн ганц хугацаа алдсан асуудал үүсээгүй гэдгийг иргэд хэлж байсан. Учир нь тус компанийнхан жил гаруйн хугацаанд иргэдийн түрээсийн  мөнгийг сарын 700 мянгаар тооцож асуудалгүй өгч байсан ч 2015 онд урьдчилж ярьж, хэлэлгүй  түрээсийн мөнгийг бууруулж 300 мянган төгрөг өгдөг болжээ. Ингээд сүүлийн үед уг мөнгөө өгөхөө больсон байна. Иймээс иргэд хандах газруудад нь хандаж тус компанийн үйл ажиллагааг түргэвчлүүлэх талаар хөөцөлдөж эхэлжээ.  Бид өмнө нь энэ асуудлаар  иргэдийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлж байсан билээ. Тухайн үед иргэд “Моннис Урбан Девелопмент”  компанийнхан болон нийслэлийн удирдлагууд хүлээж авч, асуудал хаанаа байгааг хэлж, тайлбарладаггүй гэдгийг онцолж байсан юм. 

“Моннис Урбан Девелопмент” компанийн хувьд нийт 125 айлын газрыг чөлөөлж, хоёр блок орон сууц барихаар болжээ. Өдгөө барилгын ажил талдаа ч ороогүй байна. Иймээс бид барилгын ажил яагаад удаашрах болсон асуудлаар нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын мэргэжилтнүүдээс тодруулахад “Моннис Урбан Девелопмент” компани болон иргэдийн хооронд үүссэн асуудал шийдэгдсэн. Түрээсийн мөнгийг иргэдийн хүссэнээр өгч байгаа, түүнчлэн барилгын ажил хөрөнгө оруулалтын улмаас саатсан. Харин 2015 оны сүүлээр уг асуудлаа шийдсэн хэмээн бидэнд мэдэгдсэн” гэх хариултыг өгсөн юм. 

Тус газрын мэргэжилтнүүдээс гэр хороололд дахин төлөвлөлт хийж байгаа газруудад барилгын ажил удааширсан асуудлыг  улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байсан юм. Улс мөнгөгүй болсон учир эдгээр компаниудын хөрөнгө, мөнгөний асуудал шийдэгдэхгүй явсаар ийм байдалд хүрсэн гэлээ. 

Тэгвэл БЗД-ийн 14 дүгээр хорооны иргэдийн үзэж байгаагаар “Моннис” группын охин компани болох барилгын энэ компани хөрөнгө мөнгөгүй болох асуудал төдийлөн тулгарахгүй хэмээн тэд үзэж байна. Гол нь сэтгэл дутаж байгааг хэлж байгаа юм.  Эдгээр газраа чөлөөлж өгсөн айлуудын иргэдийн нөхцөл байдал өдөр өдрөөр дордож байгаа аж.  Газраа байраар солиод байрандаа орохыг хоёр жил шахам хүлээж байгаад өөд болсон хүн ч тэдний дунд байгаа аж.Мөн хэвтэрт  орж, бие нь муудсан өвгөн настан өдгөө түрээсийн байр хэсэж, тэнхээ нь өдрөөс өдөрт доройтсоор байгаа  гэх мэт эдгээр 125 өрхийн цаана байгаа амьдрал туйлын хүнд байгааг тэд  нүдэндээ нулимстай хэлж байна.  Иймээс Монголдоо томоохонд тооцогдох “Моннис” группынхан хариуцлага, нэр төрөө ухамсарлан эдгээр айлуудын орон сууцыг яаралтай барьж ашиглалтад оруулах нь зүйтэй  болов уу. 

-Гурван жилийн хугацаанд барьсан барилга-






Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nina 2016-01-13 01:22:30
    monnis chini dampuu kompani shuu dee . bolih heregtei ichmeer hognuud baigaa um
    1.235.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • erka 2016-01-06 13:50:14
    ene muu batuul chuluunbaatar hoeroos hamag um bolj baigaa um hurdan bairaa bariad ogooch nobshnuudaa
    182.160.34.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-06 13:35:31
    urd ni tsagaan huaran geed company barag 1000 ailiin oron suuts bariad oruulchihaad bhad archaagui garuud ve
    202.9.41.94
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-06 11:52:19
    Энэ Моннис больчих хэрэгтэй шд чаддагт нь өгвөл таарна мөнгөгүй байна гэж юу байдын хүмүүсийн амьдралаар тоглоод зүгээр
    202.70.37.54
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-01-06 08:16:06
    2 блок барихад тийм олон айл нүүлгэх хэрэггүй байсан юм. төлөвлөсөн хүнийг нь хал
    103.10.23.126
    Мэдэгдсэн Хариулах