Ой гарантай хүүхдээ хаясан эхийг олжээ
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-22-нд шилих шөнө орцонд хүүхдээ хаяж явсан хэрэг гарсан нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн билээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст " тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, орцонд хүүхдээ хаяж явсан эхийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Харин охиныг эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн ч охины биеийн байдал тааруу байгаа юм.

Тэгвэл цагдаагийн албан хаагчид хүүхдээ хаяж явсан эхийг олжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч нь өөрийн 1 ой 7 сартай охиныг орхиж явсан байжээ. Эхэд Эрүүгийн хуулийн тусгай 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тус зүйл ангид төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заажээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • swiss 2016-01-06 15:10:12
    ezegt n bas shiitgel onooh heregtei..ajilgui..amidarl n hezuugees l iim yum bolj bgaa.hezuu yumaa ..
    77.59.131.125
    Мэдэгдсэн Хариулах
  • ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ 2016-01-06 10:11:50
    ЭНЭ ОХИНЫ НӨХӨР ГЭЖ БАЙДАГ БОЛ НӨХӨРТ НЬ, БАЙДАГГҮЙ БОЛ ЖИРЭМСЭН БОЛГООД ОРХИСОН ТЭР ЭРЭГТЭЙД НЬ ХАРИУЦЛАГА ДАВХАР ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • zoshin 2016-01-06 09:29:16
    ajilgvi mongogvi dee l iim um bolno odoo hvvhediin ooroor n haruulah heregtei daraa hvvhedee hvnd orgvvlwel hvmvvs awdag sh dee aydahdaa
    202.179.26.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэрэн 2016-01-06 07:12:49
    нялх амьныг хаяж байдаг яасан дүүрсэн гичии вэ
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Больё 2016-01-06 04:07:53
    Алцайж байж авчихаад хаяад байхдаа яахав дээ.
    103.26.194.38
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-06 02:34:00
    эхэд хамгийн гол нь ажил олж өгөх хэрэгтэй хэрэгт татах хэрэг бхгүй ажилгүй мөнгөгүйгээс л ийм бдалд хүрч бгаашдээ
    202.21.112.186
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-06 02:32:20
    цагдаа нар ольё гэснээ олдог л юм байна
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • хулан  2016-01-06 01:26:28
    болж дээ хүүхдийн сэтгэл амрах нь дэ
    202.179.27.239
    Мэдэгдсэн Хариулах