"Усны үнэ нэмэгдчихлээ" гэж халаглаж байна уу

“Ус бол чандмань эрдэнэ”. Энэ үгийг мэдэхгүй хүн үгүй боловч усаа ариглан хамгаалдаг нь тун цөөн. Иймдээ ч өнөөдөр хамгийн хямд үнэтэй зүйл бол яах аргагүй ус болоод байгаа билээ.

Эрдэмтэд судлаачид болон усны мэргэжилтнүүд нийслэлчүүд биднийг цаашид усны хомсдолд орж магадгүй гэдгийг удаа дараа сануулсаар, хурал зөвлөгөөн дээр хэлсээр байгаа. Гэвч иргэдийн дунд усаа гамнаж хэрэглэнэ гэсэн ойлголт одоо хэр нь суугаагүй байгаа нь асуудал болоод буй.

Тэгвэл  2012 оноос эхлэн усны төлбөрийг нэмэх тухай яригдсан ч дорвитой шийдэлд хүрэхгүй байсаар өнөөдөртөй золгосон.
Цахилгааны үнийг нэмэх асуудал хөндөгдөхөд иргэд ААН байгууллагынхан ихээхэн дургүйцэж байсан ч цахилгааны үнэ аль хэдийн нэмэгдчихсэн. Харин усны үнэ л хэвээрээ байв.

Иймээс уны мэрэгжилтнүүд Монголчуудад усаа хайрлаж гамнах арга барилд сургахын тулд усны үнийг нэхэм гэж үзэж байв. Тэгвэл өнөөдөр  Монгол улсад усны энгийн буюу нэг талт тарифийн систем хэрэглэгдэж байна. Усны үнийг  тогтоохдоо орон нутгийн засаг захиргаа шийдвэр гаргадаг байсан нь улс төрчдийн шийдвэрээр үнийг олон жилийн турш нэг түвшинд нь барих, шийдвэрлэх ёстой татаасын бодлогыг орхигдуулах өөрөөр хэлбэл усны үнийн бодлого алдагдахад хүргэх гол шалтгаан болсон гэдэг.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл Монгол улсад усны үнийн тогтолцоог шинэчлэх судалгааг хийж, цаашид ОХУ, Солонгос, Япон болон Европын холбооны зарим улсад ашигладаг хоёр талт буюу суурь үнэтэй тарифийг хэрэглэх нь зүйтэй хэмээн үнийг нэмэх санал гаргасан. Энэ асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраар дамжуулан дөрвөн удаа хэлэлцсэний үндсэн дээр үнийг нэмэхийг зөвшөөрсөн аж.

Ингээд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хуралдаж, Улаанбаатар хот, Налайх, Багануур дүүрэг, Төв аймгийн орон сууцны иргэд, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд усаар үйлчлэх үнийг хэрхэн өөрчлөхийг тогтоосон юм.

 Усны үнийг хянаж, тогтоох үүрэгтэй Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, ШӨХТГ-тай тохиролцон, Улаанбаатар хотод нэг литр цэвэр усны үнэ 48 мөнгө, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтов. Мөн хэрэглэгчдийг усаар тасралтгүй хангаж, 24 цаг бэлэн байлгахад шаардагдах зардлыг нөхөх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор усны суурь хураамж авахаар болсон юм.

 Нийслэлд амьдарч буй иргэн хоногт 83 төгрөг буюу сард 2500 төгрөгийг усны суурь хураамжид өгөх юм. Харин Багануур, Налайх дүүрэг, Төв аймгийн хэрэглэгчид хоногт 60 төгрөг төлөх аж. Үйлдвэр аж ахуйн нэгжийн цэвэр усны тариф Улаанбаатар хотод 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф 60- мөнгөөс 1.5 төгрөг, Налайх  цэвэр усны  1.67-1.8 төгрөг, бохир ус 1.2-.1.3 төгрөг, Багануур дүүргийн цэвэр, бохир усны тариф  1.15-1.2 төгрөг,  Төв аймгийнх 1.83-2.28 төгрөг болж нэмэгджээ.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааны өртөг, зардлыг хянаж, үйлчилгээний чанарт хатуу хяналт тавина хэмээн тус газраас мэдэгдээд байгаа.
Тэгвэл бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж амьдрах өртөг нэмэгдэж байгаа энэ үед усны үнийг нэмэх нь буруу гэж үзэх хүмүүс ч олон байгаа.
Мөн үнэ нэмэхийг дэмжсэн нэгэн ч байна. Тэгвэл одоо ч эцсийн дүндээ нэгэнт нэмэгдсэнс усны үнийг хараад уурсах бус хэрэглэж байгаа усаа ариглаж гамтай хэрэглэх нь чухал болоод байна. Иймээс иргэд усны төлбөр их гарах нь хэмээн бодож байгаа бол усаа гамнаж хэрэглэхэд болоо биш үү.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зөв, дэмжиж байна 2015-07-07 02:30:19
    Зөв зөв. Монголчууд чинь усаа хэмнэе гэж аятайхан хэлээд ойлгодоггүй, үнэгүй юм чинь гээд хүйтэн сэтгэлээр дэмий гоожуулдаг ш дээ. Манайханд энэ арга зохино.
  • bolyoo 2014-07-16 04:28:42
    usnii une bolyoo zasag unaad ajlaa hiideg MANiihn garah heregtei daraagin songuulaar ardchilsn namd sanalaa oghguie
  • pee 2014-06-20 17:59:25
    am buleer tootsoj avah yum bol 4 huntei ail tuhain gazraa amidarsan amidraagui sar bur 10 myanga toloh n baina sh dee. yun aimaar luivar ve?
  • soko 2014-06-20 10:40:10
    Ard irgedee usa gamnay
    • энэрэл 2016-03-07 15:54:25
      Хүмүүс бид усаа хамгаалах үүрэгтэй дэмжиж бна