Зидан Реал Мадридыг дасгалжуулахаар боллоо
Реал Мадрид клубын ерөнхийлөгч Ф.Перес өнөөдөр багийнхаа шинэ ахлах дасгалжуулагчийг танилцууллаа. Тэрбээр өмнөх дасгалжуулагч Бенитесийг ажлаас нь чөлөөлснөө дуулгаад “Тэр бол томоохон мэргэжилтэн. Би түүнд талархаж буйгаа илэрхийлмээр байна” хэмээн хэлсэн байна. Ингээд шинэ дасгалжуулагчаар "Реал Кастилья" клубын хоёр дахь багийг дасгалжуулж байсан, өдгөө 43 настай Францын хөл бөмбөгчин Зиданыг томилж буйгаа дуулгалаа. Зидан “ФИФА-гийн шилдэг хөл бөмбөгчний шагнал”-ыг 1998, 2000, 2003 онд гурван удаа хүртсэн билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.