“Сурагчдын лиг”-ийн тэргүүн баг үндэсний “Супер лиг”-ийн шилдэг багтай халз тоглоно
Нийслэл хотын өсвөр үе, залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гөр бөмбөг, сагсан бөмбөгийн спортыг өргөн цар хүрээтэй хөгжүүлэх, сурагч багш нарын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой “Сурагчдын лиг” тэмцээн  үргэлжлэн явагдаж байна. Сагсан бөмбөг, гар бөмбөгийн гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагддаг уг тэмцээний шигшээ тоглолтод оролцох шилдэг багуудын нэр тодроод байгаа юм. Тэдгээр багуудын сугалаа өнөөдөр явагдлаа.

Тэмцээний шигшээ тоглолтууд энэ сарын 11-15-ны өдрүүдэд явагдах юм. Тэмцээний тэргүүн байранд орсон ахлах насны ангиллын баг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэсний “Супер лиг”-ийн багтай халз тоглоно гэдгийг зохион байгуулагчид  дуулгалаа. Сурагчдын лигийг зохион байгуулагчид МҮСБХ-той хамтран ажиллаж багачуудыг энэ спортоор цаашид хичээллэх тал дээр анхаарч байгаагаа мөн дуулгасан юм. 

Энэ жил сурагчдын лигт 9 дүүргийн 85 сургуулийн 2287 багийн 26729 сурагч, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд 106 сургуулийн  193 багийн 3000 гаруй сурагч оролцсон бол нийслэлийн шигшээ тэмцээнд дүүрэг бүрээс шалгарсан охид, хөвгүүдийн 27 сургуулийн шилдэг 32 багийн 448 тамирчин өрсөлдөж байгаа аж. 

​Дашрамд дуулгахад “Сурагчдын лиг” тэмцээн нь буруу зуршлаас сэргийлье  уриан дор зохион байгуулагдаж байгаа юм байна. Тиймээс тэмцээнд оролцогчид тэмцээний үеэр тамхи татаж, буруу үлгэр дуурайлал үзүүлбэл  тухайн тоглогчийг багийнх нь хамтаар тэмцээнээс хасна гэдгийг тэмцээнийг зохион байгуулагчид хэллээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.