Худалдан авах ажиллагааг төлбөрийн баримтад үндэслэн гүйцэтгэнэ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга шинэ оны эхнээс хэрэгжиж эхлээд байна. Уг хуульд иргэдэд худалдан авсан бараа үйлчилгээнд төлж буй НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах мөн сугалаанд оролцох боломжийг бүрдүүлээд байгаа юм. Энэ үйл ажиллагаатай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг газар дээр нь очиж танилцсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хуулийг хэрэгжүүлэхэд дараах арга хэмжээг авахаар тогтлоо.

Үүнд:
  Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд бараа, ажил үйлчилгээний борлуулалт, худалдан авалтдаа НӨАТ-ын тухай хуульд заасан төлбөрийн баримтыг олгох болон авч байх,
 
Төсвийн байгууллагаас хууль, тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл, гэрчилгээ авдаг эсхүл эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа тайлагнадаг, хянуулдаг, зөвшөөрөл авдаг аливаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд төлбөрийн баримтыг хэрэглэж хэвшүүлэх
 
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлбөрийн баримтад үндэслэн гүйцэтгэх

Татвар төлөгч, татвар суутган төлөгчдийг татварын нэгдсэн системд холбогдох, баталгаажсан цахим төлбөрийн баримт заавал олгох үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж шаардлагатай арга хэмжээг авч, мэдээлэл, зөвлөгөө, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллахыг  холбогдох хүмүүст үүрэг болгож, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.