Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоолоо
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан 2 хувь байхаар тогтлоо.

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 1920 төгрөг, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж буй ялтан, энэ хуульд заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 3840 төгрөгөөр тогтоолоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолд нийцүүлэн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоолоо.

Нийгмийн даатгалын сангаас 2016 оны төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 308,3 тэрбум төгрөгөөр баталсан нь 2015 оны батлагдсан төсвөөс 57,6 тэрбум төгрөг  буюу 22,9 хувиар нэмэгдсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Долгор 2016-03-10 12:17:18
    Тэрнийхээ хирээр тоног төхөөрөмж байна уу тийм ч юм нь байхгүй гэхээр нь голдуу л хувь шогшдог ш дээ
    182.160.3.89
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-12 06:17:15
    ЭМД-ыг хүний санаанд багтмааргүй хувиар нэмсэн байна. Арай ч дээ... Одоо бүр улаан цайм ЛУЙВАР-ДЭЭРЭМ хийдэг болжээ.
    180.235.184.5
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-06 00:45:52
    АН, засгийн газар нь ард иргэдээс авч болох, дээрэмдэж болох бүхий хэлбэрээр хармааг нь хоослож байна даа, элгээрээ хэвтлээ, өглөө босоход л шинэ татаас
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэд 2016-01-05 13:45:58
    Энэ хуульд чинь ажил хииж амьдрах гэж ядаж байгаа хүн, баялаг бүтээж монголчууддаа ажил олгодог байгууллагыг, мөлжиж гадаадын иргэд, харьяалалгүй улсуудад өгөөм...
    59.153.114.37
    Мэдэгдсэн Хариулах