Энэ онд 19 обьект, аж ахуй нэгжийг хувьчлахаар болжээ
Нийслэлийн ИТХ-аар  энэ онд 19 обьект, аж ахуй нэгжийг хувьчлахаар баталжээ. Энэ хувьчлалаас нийтдээ 46 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ. Өмч хувьчлал нь хувийн хэвшлийг дэмжих, мөн нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэж байгаа аж.

Хувьчлах барилгад Хүүхдийн урлан бүтээх төв, одоо ашиглагдахгүй байгаа хэд хэдэн Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга, СБД-ийн Засаг даргын Тамгын газрын өргөтгөлийн барилга, Нийслэлийн засаг захиргааны V байр, Нийслэлийн соёлын төвийн Г корпус, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа Спорт заалны барилга, мөн хороо, цэцэрлэгийн хуучин барилгууд багтжээ. Харин аж ахуйн нэгжээс Усан спорт сургалтын төвийг хувьчлах юм байна. Тус газрыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь 15 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлага худалдаагаар худалдах гэнэ. Хувьчлалаас олох мөнгийг цэцэрлэг, сургууль, зам гээд бүтээн байгуулалтын  ажилд зарцуулах г ажээ.

Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-06 00:48:58
    96-2000 онд АН ингээд л баахан хувьчилж авсан гэсэн, одоо хувьчлал нэрээр бас лхулгайгаа хийж байна, сонгуулиас өмнө хусаж байна даа, 12 онд буруу сонголт хийж...
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-05 04:51:53
    Зөв хувьчлал, ил тод зөв бизнес болох бол уу, нэг хүнийг баяжуулсан хувьчлалаас татагалзаж ард түмнийхээ төлөө ...
    103.194.176.6
    Мэдэгдсэн Хариулах
  • 12 2016-01-05 04:11:35
    https://docs.google.com/forms/d/1eHvztrYUC1QSdxj9tZzMIrOd7XLDYkVOyVmtZmnRipg/viewform
    202.179.25.131
    Мэдэгдсэн Хариулах