Б.Мөнхзаяа, Б.Гантулга, Б.Отгонбаяр нар олимпт оролцох эрхээ баталгаажуулжээ
БНХАУ-д Сямынь хотноо энэ сарын 2-нд болсон "Xiamen International marathon" тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор долоон тамирчин өрсөлдсөнөөс гурван тамирчин олимпийн эрхийн нормативыг биелүүлжээ.

Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн ОУХМ Б.Мөнхзаяа, Б.Гантулга, Б.Отгонбаяр нар “Рио-2016” олимпийн надаамд оролцох эрхийг биелүүлж, дахин амжилтаа баталгаажуулжээ. Марафоны 42 км 195 метрийн зайн эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Д.Гантулга XI, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Л.Отгонбаяр IX, Б.Мөнхзаяа Х байрт шалгарсан нь марафон гүйлтийн олимпийн эрхийн цагийн нормативыг хангажээ. Тэдний амжилтыг танилцуулахад, Д.Гантулга 2 цаг 18 минут 51 секунд, Л.Отгонбаяр 2 цаг 42 минут 47 секунд, Б.Мөнхзаяа 2 цаг 18 минут 51 секундэд замаа туулсан бөгөөд манай тамирчид өнөөдөр Улаанбаатарт ирэх юм.

Өнгөрсөн онд болсон марафоны олон улсын тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлээд байгаа. Олимпийн наадамд улс бүрээс эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр гурван тамирчин оролцох эрхтэй ажээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-06 01:17:43
    AMJILT XUSIE.TA NAR SHONXORUUD.
    182.160.32.64
    Мэдэгдсэн Хариулах