Төрөөс хүүхдийн 20 мянган төгрөгийг энэ нэгдүгээр сараас эхлэн амьжиргааны түвшингээр нь олгох шийдвэрийг гаргасан. Энэ нь эцэг эхчүүдэд бухимдал үүсгээд буй. Иймээс энэ асуудлаар ХАХНХЯ-ны харъяа Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын үүргийг түр олон гүйцэтгэгч Ц.Туваантай ярилцлаа.
-2015 оны 12 дугаар сарын хүүхдийн мөнгө хэзээ шилжих вэ?
-Өнгөрсөн оны 12 дугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөг өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлэн хүүхдүүдийн дансанд орж байгаа. Сангийн яам өнгөрсөн оны дансаа хааснаас хойш Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамныхан эл асуудлаар өдөр бүр уулзаж, өнөөдөр дахин хуралдсанаар Сангийн яам эл мөнгийг хүүхдүүдийн дансанд шилжүүлэхээр боллоо. Ингэхдээ журмын дагуу Монгол банкаар дамжин хүүхдүүдийн дансанд орно.
-12 дугаар сарын хүүхдийн мөнгө бүх хүүхдийн дансанд орох уу?
-Тэгнэ. 12 дугаар сарын хүүхдийн мөнгийг Улсын хэмжээнд нийт нэг сая 30 мянган хүүхэд авна.
-Энэ жилээс эхлэн хүүхдийн мөнгийг олгохдоо амьжиргааны түвшингээр нь олгохоор болсон. Үүнд эцэг эхчүүд ихээхэн гомдолтой байна. Зарим айлын амьжиргааны түвшинг буруу тооцоолсон гэх хүмүүс ч байна. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Өнөөдрийн байдлаар Өрхийн мэдээллийн санд нэгдсэн байдлаар хүүхдийн мөнгийг шууд авахаар санал мэдээлэл нь байгаа 630 гаруй мянган хүүхэд байна. Энэ асуудлыг зохицуулахын тулд гурван ажлыг зохион байгуулахаар ажлаа эхлүүлээд байна. Энэ ажлыг зохион байгуулсны дараа улсын хэмжээнд хүүхдийн мөнгийг нийт 890 мянга гаруй хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авна гэсэн тооцоо байна.
Бидний одоо хийх гэж байгаа гурван ажлын нэг нь, 2013 оны өрхийн мэдээллийн сангийн бүртгэл явагдсанаас хойш тухайн өрхөд төрсөн 100 гаруй мянган хүүхдийг автоматаар бүртгэнэ.
Хоёрдугаарт, Өрхийн мэдээлийн санд огт бүртгэгдээгүй хүмүүсийг бүртгэнэ. Энэ нь нийт өрхийн 14 хувь болж байгаа. Хэрэв бүртгэлд хамрагдаагүй айл өрхүүд хүүхдийн мөнгөө авъя гэж байгаа бол өөрсдөө хороон дээрээ өргөдөл гаргаж, өрхийн мэдээлийн сангийн хэддүгээр бүлэгт орохоо тодорхойлуулах хэрэгтэй.
Гуравдугаарт, миний амьжиргааны түвшинг буруу тогтоосон хэмээн гомдолтой байгаа иргэд харъяа хороо, багийнхаа хэсгийн ахлагчид хандах хэрэгтэй. Тэдэнд тусгай өргөдлийн маягт өгсөн байгаа. Тэрхүү өргөдөл, маягтийг бөглөснөөр манай тусгай бэлтгэгдсэн багийн хүмүүс өргөдлийн дагуу тухайн айлуудаар явж амьжиргааны түвшинтэй танилцаж, өөрсдийн санал дүгнэлтийг өгнө.
-Тэгэхээр тухайн айл өрхийн амьжиргааны түвшин, бүлгийг тусгай багийнхан гэрээр явж тодорхойлно гэсэн үг үү. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-Энэ ажил эхэлчихсэн гэхэд болно. Шинээр бүртгүүлэх болон дахин тогтоолгох хүсэлтэй иргэд харъяа хороо, багтаа хандаад тусгай өргөдлийн маягт бөглөх хэрэгтэй. Тэр дагуу шалгах багийнхан явчихна.
-Өрхийн өгөгдлийн сангийн судалгааг дахин шинэчлэх үү. Яагаад ингэж асууж байна гэхээр энэ судалгаа бол одоогоос гурван жилийн өмнө хийгдсэн. Тэгэхээр энэ хугацаанд зарим айл өрхийн амьжиргааны түвшин өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Заримынх нь амьжиргаа дээшилсэн байхад нөгөө хэсгийнх нь доошлох жишээний?
-Хэрвээ энэ бүлэгтэйгээ санал нийлэхгүй байгаа иргэд дахин тодорхойлуулж болно. 2013 оны судалгаа хийгдсэнээс хойш амьжиргааны түвшин буурсан хүмүүс байж болно. Тэр хүмүүс хороондоо хандаж, бүлгээ дахин тодорхойлуулах эрхтэй.
Мөн энэ судалгаанд тухайн айл, орон сууцны зээлтэй, эсвэл эд хогшлоо зээлээр авсан байсан ч гэсэн түүнийг тухайн айлд үлдэх эд хөрөнгө гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүний өмч юм. Иймээс тухайн өрх ямар зээлтэй байхаас үл хамаараад бүлгийг тодорхойлно. Гэхдээ тухайн өрхийн эд хөрөнгө судалгааны нэг хэсэг байна.
-Тэгэхээр тухайн өрхийн амьжиргааны түвшинг хэрхэн яаж тодорхойлж байна вэ?
-Өрхийн мэдээллийн сангийн судалгаанд маш олон асуултууд орсон байгаа. Тухайн айл орон сууцтай эсэх, тухайн хүний хийж байгаа ажил, тухайн өрхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэх, тухайн айлын иргэд нийгмийн даатгал төлдөг үү зэрэг маш олон асуултууд багтсан. Энэ бүх асуултуудыг нэгтгээд, ковцентлоод тусгай аргачлалын дагуу бүлгийг тодорхойлж байгаа.
Иргэд гомдолтой байгаа байх. Иймээс энэ аргачлал, судалгааг гурван жил тутам шинэчлэх ёстой л доо. Энэ дагуу судалгааг 2016 онд шинэчлэн дахин авна.
-Өрхийн амьжиргаагаа тодорхойлуулахаар өргөдлөө өгсөн иргэн олон байна. Тэдгээр иргэд энэ сардаа багтаан амьжиргааны түвшингээ тодорхойлуулж чадаагүйн улмаас энэ сарынхаа хүүхдийн мөнгийг авч чадахгүй бол тэрхүү мөнгийг нөхөж олгох уу?
-Тухайн иргэнээс шалтгаалахгүй байдлаар буюу иргэн өргөдлөө өгчихөөд байхад энэ хугацаанд амжаагүйгээс болоод мөнгөө авч чадаагүй бол хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор заасан байгаа.
Харин иргэн өөрөө үйлдэл хийгээгүй, өргөдлөө өгөөгүй, судалгаа хийгдээгүйгээс мөнгө ороогүй тохиолдолд нөхөж олгогдохгүй.
-Зарим иргэд 12 дугаар сард өргөдлөө өгсөн байна. Энэ өргөдлийн хариу, судалгаа хэзээ шийдэгдэх вэ?
- Тэгэхээр 12 дугаар сард өгсөн иргэдийн өргөдлийг одоо ч аваагүй байж мэднэ. Яагаад гэхээр 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн миний гарын үсэгтэй “Иргэдийн өргөдлийг хүлээн ав” гэсэн бичиг дүүрэг, хороод дээр очсон байгаа. Өөрөөр хэлбэл, энэ сарын 4-өөс эхлэн иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэлсэн гэсэн үг.
Үүнээс гадна, хүүхдийн мөнгө сар бүрийн 20-оос шилждэг. Тэгэхээр үүнээс өмнө буюу энэ сарын 10-нд багтааж иргэдийн өргөдлийг шийдвэрлэх бодолтой байна.
2015 оны төсөв батлагдсан өдөр УИХ-ын 103 дугаар тогтоолд хүний хөгжил сангаас мөнгө олгох тухай тогтоол гарсан. Харин 12 дугаар сарын 14-ний Засгийн газрын хуралдаанаар энэ тогтоол маань 490 дүгээр тогтоол болон шинэчлэгдсэн. Энэ тогтоол шинэчлэгдэн албажсан хугацаа бол 12 дугаар сарын 20-оос хойш байгаа. Иймээс энэ тогтоол одоо бодит утгаараа хэрэгжиж байгаа.
-Иргэд өөрсдийнх нь амьжиргааны түвшинг хэрхэн тодорхойлсныг мэдэх хүсэлтэй байна. Үүнийгээ яаж мэдэж болох вэ?
-Тухайн иргэний амьжиргааны түвшин тухайн иргэний нууцтай холбоотой учир тухайн иргэнд, “"та 1-17-р түвшинд байна", эсвэл "та 18-20 дугаар бүлэгт байна" гэсэн хариуг хэсгийн ахлагч нараас өгнө. Тэгэхдээ цаасан байдлаар хариуг өгөх ажил зохион байгуулагдаад эхэлсэн байгаа.
Үүнээс гадна бид ТҮЦ машинаар энэхүү мэдээлийг өгөх боломжийг судалж байна. Хэрэв энэ ажил бүтвэл, иргэд заавал хороон дээрээ очилгүйгээр өрхийн мэдээллээ ТҮЦ машинаас авах боломжтой болно гэсэн үг.
-Үнэнийг хэлэхэд олон иргэн "хүүхдийн мөнгө хүүхэд бүрт очих ёстой" гэсэн бодолтой байна. Ийм боломж бий юу?
-Энэ шийдвэр УИХ дээр гарсан. Хууль тогтоогч нар Төсвийн тухай хууль баталж, УИХ-ын тогтоол гарсан. Иймээс бид хэрэгжүүлэгч агентлаг учир баталдсан хуулийг хэрэгжүүлэх ёстой. Энэ хүүхдийн мөнгө бол халамж хэрэгтэй байгаа зорилтот бүлэгт чиглэгдсэн ажил гэж ойлгож болно.
Ярилцсанд баярлалаа.

Г.Уянга
Olloo.mn
Olloo.mn