Цасан шуурга шуурна
Тодруулбал, өнөөдөр Монгол орны ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Мөн салхи Алтайн уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор, нөгөөдрөөс нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад
нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээллээ.
 
Тиймээс эдгээр өдрүүдэд холын тээвэрт болон малд явахдаа дулаан хувцаслах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг холбогдох газраас анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.