Цахимаар газар өмчлүүлэх ажил иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна
Нийслэлийн засаг даргын тушаалаар Нийслэлийн долоон дүүргийн 52 байршилд газар өмчлүүлэхээр болсон. Ингэхдээ энэхүү ажлыг цахим хэлбэрээр явуулах бөгөөд иргэд сонгогдсон 52 байршлаас сонгон цахимаар бүртгүүлснээр газар өмчлөх эрхийн төлөө сугалаанд оролцох эрхтэй болох юм. Ингээд иргэн сонгогдсон тохиолдолд газраа эзэмшх бөгөөд сонгогдоогүй тохиолдолд дахин сугалаанд оролцох юм. Ингээд 15 мянган га газрыг 160 гаруй мянган иргэнд эзэмшүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх байсан ч бэлтгэл ажил хангагдаагүйн улмаас тодорхойгүү хугацаагаар хойшилсон. Гэвч одоогоор цахимаар газар өмчлүүлэх ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байсаар байна. Харин өөрсдийн гэсэн газартай болохыг зорьсон иргэд энэхүү ажлыг хэзээ эхлэх бол хэмээн чих тавин хүлээж сууна. Өнгөрсөн сард энэ асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийж бэлтгэл ажил ерөнхийдөө дуусаж байгаа. Иргэдийн өргөдлийг хүлээн авах цахим хуудасны аюулгүй байдлыг ТЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагаар шалгуулж байгаа, энэ ажил дуусвал газар өмчлүүлэх ажил эхэлнэ гэж байсан юм. Ямартай ч одоогоор хэзээ эхлэх нь тодорхойгүй байсаар байна. Иргэд хүлээсээр.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gazriin ezen Mongol 2014-06-22 15:48:36
    buten jil yarilaa ene nuhud getel ali hezeenii tom tomoor ni ene hujaa nar avlaa arai ch dee BIDNII MONGOLCHUUDAA
  • Minjuna 2014-06-20 15:13:22
    ГАЗАР ОМЧЛУУЛЭХ АЖИЛ ХЭЗЭЗ ЭХЛЭХИЙГ. МАШ ИХ ХУЛЭЭЖ БАЙНА ДАА. ХУДЛАА ЯРИХАА БОЛИОЧ ДЭЭ. ??????. ЯАСАН Ч ХУУРЧ ДУУСДАГГУЙ ЮМ БЭ ДЭЭ???.ИНГЭЖ БАЙГААД АРД ТУМЭН ГАЗАРАА ОМЧИЛЖ АВАХ СОНИРХОЛГУЙ БАЙНА ГЭХ ВИЙ ДЭЭ?????.

  • Minjuna 2014-06-20 15:10:47