УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд  Засгийн газраас өргөн мэдүүлээд байсан Газрын тухай багц хуулийн төслийг татан авч байгааг УИХ-ын дарга уншиж танилцууллаа.

Үүний дараа  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.  Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцууллаа.

Хууль санаачлагч танилцуулгадаа “Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2013 оны гүйцэтгэлээр 5,940.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөний биелэлт 92.8 хувь буюу 459.5 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Харин 2013 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 1,076.9 тэрбум төгрөгөөр буюу 22.1 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарсан нь олон жилийн дундаж өсөлттэй ойролцоо байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тогтворжуулалтын санд өнгөрөгч 2013 онд 46.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Татварын орлогын гүйцэтгэл 5,072.8 тэрбум төгрөгт хүрч, 89.3 хувийн биелэлттэй байна. Татварын орлого 607.3 тэрбум төгрөгөөр тасарсан нь өнгөрсөн онд нэгдсэн төсвийн орлого тасрахад гол нөлөөг үзүүлсэн байна. Харин татварын бус орлогын гүйцэтгэл 863.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 146.5 тэрбум төгрөгөөр давж, 120.4 хувийн биелэлттэй гарлаа. Орлогын албан татвар 193.2 тэрбум төгрөг, дотоодын бараа үйлчилгээний татвар 329.7 тэрбум төгрөг, гадаад худалдааны орлого 135.2 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан нь нийт татварын орлогын төлөвлөгөөний биелэлтэд нөлөөлсөн байна. Харин хүү торгуулийн орлого 70.6 тэрбум төгрөг, газрын тосны орлого 25.9 тэрбум төгрөг, төсөвт газрын өөрийн орлого 36.3 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн нь татварын бус орлогын төлөвлөгөө давж биелэхэд гол нөлөөг үзүүлжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 88.0 хувь, орон нутгийн төсвийн орлогын биелэлт 100.6 хувь, хүний хөгжил сангийн орлогын биелэлт 99 хувь, нийгмийн даатгалын сангийн орлогын биелэлт 103.5 хувь байна” гэлээ.

Санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий  аудитор А.Зангад танилцуулж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.