Түүхий арьс, ширийг экспортолно
Түүхий арьс, ширийг тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон маргаашнаас ирэх сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд экспортлохыг зөвшөөрлөө.
 
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан дүнг Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа. Статистик мэдээгээр Монгол Улсад 2014 оны жилийн эцсийн байдлаар 2995.8 мянган толгой адуу тоологдсон бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 14.4 хувиар өссөн байна.
 
 Харин 2011-2013 онуудад жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортод гаргаж эдийн засгийн  эргэлтэд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байсан бол  2014 оны жилийн эцсийн байдлаар 222.8 мянган адууны шир бэлтгэгдсэнээс дөнгөж 65.4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортолжээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жи жим 2016-01-05 02:44:54
    наад чинь хуж аа нарын л хөрөнгө шүү дээ. их хурлынхан өөрсдийн х нь ашиг бас байгаад байгаа учир ингэж байгаа юм даа. сонгуулийн мөнгөө энүүгээр зузаалж байна...