Г.Уянга бус ХҮН-ынхан түүнийг сонгов уу
Хөдөлмөрийн үндэсний намынхан эрчээ авч, үйл ажиллагаагаа идэвхижүүлэхтэй зэрэгцэн нэр бүхий улс төрчдийг тус намд элсэх гэж байна гэх хар дагах болсон. Гэхдээ энэ харыг УИх-ын гишүүн С.Ганбаатар баталж, шинэ оны өмнөхөн тус намд элссэн билээ. Гэхдээ түүнийг ХҮН-ыг өөрөө үүсгэн байгуулсан гэх яриа бий. Мэдээж, өөрөө намаа үүсгэн байгуулчихаад сүүлд элсэж орно гэдэг жинхэнэ улс төрийн тактик мөн гэдгийг улс төрийнхөн хэлж буй.

Тэгвэл тус намд элсэх дараагийн хүнээр УИХ-ын гишүүн Г.Уянгыг тодруулсан. Гэвч энэ асуудлыг тэрбээр шинэ оны өмнөхөн няцаасан билээ. Тэрбээр ХҮН-д элсэх үү гэсэн сэтгүүлчийн асуултад  “Би бараг үгүй болов уу гэж бодож байна. ХҮН нь Ардын нам, Ардчилсан нам хоёроос өөр сонголт мөн гэдэгт би эргэлзэж байна. Бидний ярьдаг Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гээд олон асуудлаар тэд байр сууриа илэрхийлдэггүй. Ийм ноцтой, чухал асуудалд тус нам яагаад байр сууриа илэрхийлдэггүй юм бол оо гэж гайхдаг. Маш их мөнгөжүү, бийлэгжүү хөдөлж байгаа харагддаг” гэж хариулсан.

Гэсэн ч түүний энэ няцаалт хангалтгүй байсан бололтой, ХҮН-д элсэж магадгүй гэх хардлага шинэ оны босгон дээр дахин гарлаа. Гэхдээ энэ удаа ХҮН-ынхан өөрсдөө түүнийг элсүүлэх бодлого барьж буй гэх.

Тэгвэл өөр нэг эх сурвалж, Г.Уянга гишүүн сөрөг хүчний нэгдсэн эвслийг байгуулж магадгүй гэх асуудлыг ч хөндөөд байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • \/\/\/\/\/\/\/ 2016-01-05 02:42:48
    Г.Уянга өөрийнхөө тухай бичсэн үү? захиалгат мэдээ юу? Г.Уянга өөрөө танктай хөшөөний хүүхэн юм л даа.
    203.194.116.41
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2016-01-04 10:37:47
    ХҮН нам бус ПОП нам гэж нэрээ өөрчилөх хэрэгтэй бололтой
    103.229.178.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-04 06:43:32
    Ene balai huuhen helsen yarisandaa hariutslaga huleedeggui
    122.201.21.19
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2016-01-04 01:26:25
    ЛУЙВАРЧИД УЯНГААС ШЭЭС НЬ ДУСТАЛ АЙЖ БАЙГАА. ХАВЧИН ҮГИЙН ТООХГҮЙ БОЛОМЖ ОЛДВОЛ ОСЛЫН ЗАМААР ЯВУУЛНА. МОНГОЛД УЯНГА ШИГ ХЭДЭНХҮН БАЙВАЛ УЛСАД ШИНЭЧЛЭЛ АВЧ ИРНЭ ...
    103.229.120.246
    Мэдэгдсэн Хариулах
    • Батэрдэнэ 2016-01-04 04:37:14
      Уянга өөрөө луйварчин шантаажчин юм чинь хэн тэрнээс айж байдаг юм. Уянга одоо жагсаалтаар л сонгогддог нь яадаг юм гэхээс. Тойргоос гарахгүй.
      202.9.41.47
      Мэдэгдсэн Хариулах