Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон ч хууль бусаар хил даван АНУ-д очсон үлэг гүрвэлийн олдворуудыг эргүүлэн авах боломжтой болжээ. Тодруулбал Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл өчигдөр АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг хүлээлгэн өгөх тухай Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр хууль бусаар хил давсан олдворуудаа эх орондоо авчрах боломж бүрдэж байгаа юм. АНУ-ын зүгээс эдгээр олдворуудыг манай талд шилжүүлэн өгөх арга хэмжээ ирэх сарын эхээр болох юм байна. Ингээд манай Үлэг гүрвэлийн музейн үзмэр нэлээд хэдэн олдвороор нэмэгдэхээр боллоо.
Б.Сансартуяа
Б.Сансартуяа
Оллоо.мн