Нийслэлийн дунд ангийн сурагчид маргаашаас амарна
Ерөнхий боловсролын сургуулийн нийслэлийн Бага ангийн сурагчид шинэ жилийн өмнөхөн амарсан билээ. Тэгвэл 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-аас буюу маргаашаас эхлэн 25-ыг хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25-ыг хүртэл тус тус амрах гэж байна.

Харин орон нутгийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос хоёрдугаар сарын нэгнийг хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25-ыг хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 12-оос 18-ыг хүртэл тус тус амрах юм.

Сайдын тушаалын дагуу өвлийн хоёрдугаар улирлын амралтыг хот, хөдөөд ялгаатай тогтоодог юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.