Зөрчлийн оноог хасч эхэллээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу энэ сарын 1-нээс эхлэн жолооч бүрт багцын 10 оноо өгч, гаргасан зөрчлийн дагуу тухайн онооноос хасалт хийж эхэллээ.
 
Хуульд зааснаар жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байх юм. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/, зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж,    шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо нь автоматаар олгогдох юм байна. Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо гэхчилэн дүрэм зөрчсөн жолоочийн 10 онооноос хасах журмаар явах аж. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцох юм.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-01-12 05:21:40
    yaj onoo hassan hasaaguigeen medeh ym shal teneg
    49.0.186.143
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-05 01:37:25
    zurchil gargaj torguulaad deer n erhee hasuulna gedeg zuw uu, ene odoo yu bolood bnaa
    202.9.41.12
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-04 08:47:39
    surgaltand hamruulah nereer bas l mungu awch bidniihee halaasruu garaa dureh gej bna uu, ene huuliig yamar durak n dur zorgooroo gargaj batluulaad bdag bnaa
    202.9.41.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Sonin huuli. 2016-01-04 04:58:10
    Зам тээврийн осол болсон тохиолдолд жолооч нар оноогоо хасуулахгүйн тулд замын цагдаад очилгүйгээр бие биентэйгээ мөнгө тохироод салах явдал маш их нэмэгдэнэ.
    202.131.247.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-04 03:28:03
    За ашгүй дээ Ерөнхийлөгч маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг төлөөлөлтэй нь хамтарч шийдэх боломжтой болож байна даа Гэрэл сайн зөвлөх байж чаднаа
    202.126.89.146
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2016-01-04 02:20:35
    Булганд нэг жолооч 2016-1-1-ний 00 цаг 1 минутад оноогоо хасуулсан гэнэ ээ.
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах