Маргаан дагуулсан Газрын тухай багц хуулийг татлаа
Засгийн газраас Газрын тухай багц хуулийн төслийг татан авчээ. Энэ талаарх мэдээллийг УИХ-ын дарга өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна. Мөн тэрбээр 2002 оны Газрын хуулиа эргэж харах тухайгаа мэдэгдсэн байна.

 Сүүлийн өдрүүдэд Засгийн газраас  өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төсөлтэй холбогдсон асуудлууд нийгэмд шуугиан тарьж байв. Хууль санаачлагчдын зүгээс “Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний  хуульд “Монгол Улсын иргэнд газар нэг удаа үнэгүй өмчлүүлнэ” гэж заасан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд өмчлүүлэх газрын хэмжээ нь Улаанбаатар хотод 0.07 га, хөдөөд 0.5 га байхаар заасан нь шинэ хуулийн төсөлд хэвээр байгаа гэлээ. Эзэмших гэдэг ойлголтыг энэ хуулийн төсөлд  зөвхөн төрийн төсөвт байгууллагуудад хамруулахаар оруулсан.  Монгол Улсын иргэн газар ашиглаж болно. Ашиглахдаа тодорхой үйл ажиллагаа явуулах зураг төсөлтэй гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргатай хийхээр заажээ. Мөн Монгол Улсын иргэн газрыг оршин суух зориулалтаар ашиглаж болно гэсэн заалт бий. Хуулийн шинэ төсөлд гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс Монгол Улсад оршин суух хугацаандаа  зөвхөн орон сууцны зориулалтаар  газар ашиглуулах заалт бий. Түүнээс эзэмшүүлэх, өмчлүүлэх гэдэг үг огт байхгүй” гэсэн тайлбарыг удаад дараа өгч байв.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bgi 2014-06-21 01:28:08
    ug ni hen hen haana gazar umchilj avsan bgaa talaar medeelel ch unen sonirholtoi yum garch irne shuu alban tushaal hamaatan sadantai bichvel
    112.72.13.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2014-06-20 10:25:11
    Bayarlalaa
    194.27.17.199
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-20 09:44:41
    Газрын тухай хуулийн шинэчилэсэн найруулгын төслийг үзлээ төсөлд 34,1/ 36,1/ 39,1/ 15,5/18,1/18,2/27,1,7/ заалтуудыг хэрхэвч зөвшөөрч болохгүй л юм бичигдсэн байна лэй дээ тэгээд хүмүүс эсэргүүцээд байгаа нь зөв гэж бодож байна үүнээс болж хуулиа татсан
    112.72.13.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-20 09:08:32
    Газрын тухай хуулийн шинэчилэсэн найруулгын төслийг үзлээ төсөлд 34,1/ 36,1/ 39,1/ 15,5/18,1/18,2/27,1,7/ заалтуудыг хэрхэвч зөвшөөрч болохгүй л юм бичигдсэн байна лэй дээ тэгээд хүмүүс эсэргүүцээд байгаа нь зөв гэж бодож байна үүнээс болж хуулиа татсан
    112.72.13.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Оогий 2014-06-20 08:54:07
    Одоо төмөр замын нарийн царигийн асуудлыг татчихвал ч болоо болоо
    203.91.113.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Харамч Монгол 2014-06-20 06:15:21
    Нэг ч гэсэн сайн юм хийвэл зүгээр л байна
    202.21.113.138
    Мэдэгдсэн Хариулах
  • шударга монгол 2014-06-20 04:47:08
    Баярлалаа ерөнхий сайдаа.Ажлын амжилт хүсье.
    27.123.214.120
    Мэдэгдсэн Хариулах