Гар бөмбөгийн сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Монголын волейболын холбооноос сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
 
Энэ сарын 21-28-нд болох уг тэмцээнд эрэгтэй 23, эмэгтэй найман баг оролцох юм. Тэмцээн МУИС-ийн заал, Спортын төв ордонд тус тус болох аж.
 
Өнгөрсөн жил анх удаа болсон  сонирхогчдын УАШТ-нд эрэгтэй 19, эмэг­тэй зургаан баг оролцсон. Эрэгтэйчүүдээс алтан медалийг Орхон аймгийн волейболын холбоо хүртсэн бол «Аврагч» спорт хороо, «Ланд Бриж» багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон билээ. Харин эмэгтэйчүүдээс алтан медалийг «Мөнхтийн» баг хүртсэн. Удаах байруудад «Хилчин»
спорт хороо, Нийслэлийн боловсролын газар шалгарсан юм.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.