Шүдний эмнэлгийн стандарт батлах шаардлагатай байна
Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шүдний эмнэлгүүдэд гуравдугаар улиралд хяналт, шалгалт хийжээ. Энэ нь цусаар дамжих халдвараас сэргийлэхийн тулд давтан хэрэглэх багаж, хэрэгслийн ариутгалын чанар, эмнэлгийн эд зүйлс, орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн үр дүн, эмнэлгийн усны чанар, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын идэвхийг лабораторийн шинжилгээгээр илрүүлэх зорилготой байв.

Хяналт шинжилгээнд нийслэлийн долоон дүүргийн 96, 20 аймгийн 105 эмнэлэг, 4 кабинет хамрагдсан байна. 205 эмнэлгээс ариун материал, агаар, халдваргүйтгэлийн бодис, усны дээж авч шинжлүүлэн, улсын байцаагчийн 248 дүгнэлт гаргалаа. Мөн эмнэлгийн ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэгийг нь сайжруулах зорилгоор сургалт хийсэн байна.

Үзлэг, эмчилгээнд хэрэглэх ариун багаж, хэрэгслийн 566 сорьц буюу нийслэлд хяналт шинжилгээнд хамрагдсан эмнэлгүүд 100 хувь, аймгуудын 95 хувьд нянгийн бохирдолгүй, ариун гарлаа. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн бодисын дээжинд хийсэн шинжилгээгээр нийслэлд 100 хувь, орон нутагт 98 хувь нь халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлсэн ололттой тал байна.  

Гэхдээ эмнэлгийн байрандаа ариутгалын хэсэгтэй 73 эмнэлгийн 55 хувь бохир багаж,  материал хүлээн авах, угаалга, халдваргүйжүүлэлт хийх, хатаах, засварлах, боох, савлах, ариутгах, ариун багаж, материал хадгалах тусдаа өрөөгүй, агааржуулалтын системгүй байлаа. Энэ нь ариутгалын чанарт сөргөөр нөлөөлж байна гэсэн үг юм.

Ариутгалаа гэрээгээр хийлгэдэг эмнэлгүүд зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, хэрэглээгүй ариун багаж материалын хадгалах хугацааг баримтладаггүй, удаан хадгалдаг зэрэг нь мөн шүдний эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварт өртөх нөхцөл бүрдүүлж байна. 

Цаашид шүдний эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг боловсруулж, батлуулах, цөөн ажилтантай клиникүүд /ялангуяа хувийн хэвшлийн эмнэлгүүд/ чанарын болон халдвар хяналтын баг, дотоод хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодлогын хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээг авч тодорхой болгохыг тусгасан албан тоотыг Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 998855 2016-01-02 05:07:11
    Шүдний техникч нар гэрээрээ шүд хийгээд явж байна шүү дээ. Шүдний эмнэлгүүд өөрдөө хиймэл шүдний лаборатори бол техникчид өгөөд гэрээр хийлгэж байна.Техникч нар...
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах