Г.Жаргалсайхан: Ноднин “МИАТ” компани 395 мянган зорчигч тээвэрлэсэн бол энэ онд 430 мянгад хүргэнэ
“МИАТ” ТӨХК Шинэч­лэлийн Засгийн газрын 2012-2016 үйл ажиллагааны хөтөлбөр болон “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгагдсаны дагуу үйл ажиллагаагаа тэлж, зах зээлээ өргөжүүлэх зорилгоор Ази, Европын чиглэлд шинэ сүлжээ бий болгохоор ажиллаж байгаа.

Энэ ч үүднээс ХБНГУ-ын Франкфурт хот руу хийх шууд нислэг өчигдөр нээлтээ хийв. Сүүлийн гурван жилд манай улс руу Европын орнуудаас 50 гаруй мянган жуулчин ирснээр агаарын шинэ зам нээх зайлшгүй шаардлагатай болжээ. Энэхүү шууд нислэг нь пүрэв, ням гарагуудад буюу долоо хоногт хоёр удаагийн давтамжтайгаар МИАТ компанийн шинээр авсан Б767-300ЕR агаарын хөлгөөр нислэг үйлдэх аж. Франкфуртын шууд нислэг нь хоёр талдаа нийт 17:15 цаг үргэлжлэх бөгөөд, билетийн үнийн хувьд хоёр талдаа нэг сая дөрвөн зуун тавин мянган төгрөг байх юм.

Энэ үйл ажиллагааны үеэр МИАТ хувьцаат ком­панийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханаас дараах тодруулгыг авлаа.

-ХБНГУ-ын Франкфурт хот руу шууд нислэг үйлд­сэнээр Монгол Улсын ир­гэдэд ямар тодорхой давуу тал үүсэх вэ?

-Өнөөдөр нээлтээ хийж байгаа Франкфуртын энэ­хүү нислэг нь манай зор­чигчдод олон давуу талыг олгох болно. Тухайлбал Франк­фурт бол Европын гол цэг төдийгүй Англи, АНУ, Австрали, Канад гэх мэт дэлхийн бу­сад улс орон руу дамжин нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой хот юм.

Түүнчлэн сүүлийн хэдэн жил Европын орнуудад монголчууд ихээр амьдран суух болсон. Тэнд амьдарч байгаа монголчууд эх орондоо ирэхдээ манай ком­панийн Москва, Берлин чиглэлийн нислэгээр, эсвэл Сөүл, Бээжин­гээр дамждаг байсан юм.

Харин өнөөдрөөс эхлээд Франк­фуртын шууд нислэг хийгдсэнээр зорчигч, үйлч­лүүлэгчид маань олон нис­лэг дамжин цаг алдаж, яд­рахгүй үйлчлүүлэх бо­ломж­той болж байна.

-Нислэг үйлдэх маршрут болон Франкфуртэд очоод буух буудлын талаар со­нир­­хуулахгүй юу?

-Улаанбаатар-Франк­фур­­тын чиг­лэл нь “Чингис хаан” ОУНБ-аас хөөрч Франкфурт хотын Маin ОУНБ-д газардана. Main ОУНБ нь Европын хамгийн том дамжин өнгөрүүлэх төв буюу Hub юм. Иймээс Франк­фуртээр дамжин бусад орнууд руу явах боломж ма­най зорчигчдод нээгдэж байна.

Мөн Main ОУНБ нь Ев­­ропын хам­гийн том, то­хи­лог транзит танхимтай учир дамжин нисэж байгаа хүмүүст визний аливаа асуу­дал үүсгэхгүй байх бас нэгэн давуу талтай. Ер нь хоёр гурван жилийн дараагаас МИАТ компани АНУ бо­лон дэлхийн бусад өнцөг бу­лан руу нисэх бололцоо нөхцлийг Франкфуртын энэ нислэг нээж өгөх учиртай юм.

-Азийн орнууд руу хэдэн нислэг үйлдэж байгаа вэ. Ер нь Азийнхан Азидаа гэ­дэгчлэн энэ чиглэлд үйл­дэх нислэгийн тоог олш­руулах талаар ямар бодлого барьж байгаа вэ?

-Энэ оны аравдугаар са­раас Бээжингээр дамжин Сингапур руу нис­лэг үйл­дэхээр бэлтгэл ажлаа хан­гаж байна. Бид шинэ онгоц авснаар энэ ажил хэрэгжих боломжтой болж байгаа.

Товчхондоо хоёр, гурван жилийн дараагаас дэлхийн нэлээн олон чиглэл рүү нислэг үйлдэх бэлтгэлээ хангаж, шинэ онгоц авах талаар төр засгийн зүгээс ч онцгой анхаарч байгаа.

-Франкфуртын чиг­лэ­лийн эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн тооцож бай­гаа вэ. “МИАТ” компани зуны ид ачааллын үед л ашигтай ажиллаад бусад үед алдагдалтай ажилладаг гэх шүүмжлэл явдаг л даа?

-Энэ шинэ чиглэлийн “МИАТ” компанийн эдийн засагт үзүүлэх үр өгөөж нь тун удахгүй мэдрэгдэнэ. Гэх­дээ энд зориуд онцлон тэмдэглэхэд агаарын тээв­рийн компаниуд эхний хоёр, гурван жилдээ ихэвчлэн алдаг­дал­тай ажилладаг гэд­гийг хэлэх ёс­той. Агаарын нислэг үйлдэнэ гэдэг бол өртөг зардал өндөртэй, ба­гагүй эрсдэлтэй ажил гэд­гийг хаа хаана аа ойлгох хэрэгтэй.

“МИАТ” компанийн хувьд алдагд­лыг аль бо­лох хурдан хугацаанд буу­руулах, олон чиглэлийн үйл ажил­лагаагаар алдагд­лаа нөхөх бодлого барин ажил­ласны үр дүнд тодор­хой өсөлт гарч байгаа. Энэ ч үүднээс Син­гапур, Бээжингийн хооронд зор­чигч­дод үйлчлэх тав­дугаар эрхтэй болсноор хоёр талдаа үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн.

Улаанбаатар-Бээжин­гийн чиглэл бол манай зор­чигчдын урсгал хамгийн их, алдагдал багатай чиг­лэл гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Энэ жилийн тухайд “МИАТ” компанийн алдагд­лыг ихээхэн багасгаж, ирэх жилээс ашигтай ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Өнгөрсөн жил, энэ жи­лийн эхний таван са­рын байдлаар “МИАТ” ком­па­ниар хэчнээн мянган зор­чигчид үйлчлүүлсэн бол?

-Өнгөрсөн 2013 онд “МИАТ” компани 395 мян­ган зорчигч тээвэр­лэсэн бол 2014 онд 430 мянган хүн тээвэрлэх зорилттой ажиллаж байна.

Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shvree 2014-06-21 04:55:35
    Chini ajil yah be tanai hvrgen dvv banzaldaad arhia yygaad taniig myylaad l bna bilee
  • Зочин 2014-06-20 09:18:30
    Хүний тоо яах вэ? Харин нислэгийн аюулгүй байдал нэн баталгаагүй байгааг харсаар байж, мэдсээр байж, чихэн дүлийн, нүдэн балай явдаг нь ямар учиртай юм бэ? Энэ бол аймшиг шүү...
  • Бат 2014-06-20 06:18:21
    МИАТ маань монополь эрхтэй, аманд багтсан тоогоор үйлчилгээний үнээ зарладаг атгаалжин хар мангас болж байна