Азийн оюутнууд Улаанбаатарт сагсан бөмбөгөөр өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны есдүгээр сарын 18-25-ны өдрүүдэд Оюутны сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болохоор боллоо. Тус тэмцээний комиссараар БНСУ-ын иргэн, АОСХ-ны дэд ерөнхийлөгч Чан Хосинг томилогджээ. Азийн оюутны спортын холбооны удирдах зөвлөл энэ өдрүүдэд БНСУ-ын Чеонан хотноо хуралдаж буй бөгөөд манай улсаас Монголын Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан оролцож байгаа юм. Удирдах зөвлөлийн хурлаар манай улсад болох оюутны сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний тайланг хэлэлцжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.