“Харвони” эмийг цахим жороор түгээж эхэллээ
Элэгний С вирусийг эмчлэх “Харвони” эм Монгол Улсад энэ сарын 24-нд орж ирсэн. Гепатит C вирусын халдвартай, эхний 1600 хүнд  энэ сарын 28-ний өдрөөс эхлэн тус эмийг цахим жороор түгээж эхэллээ.
 
Эрүүл мэнд, спортын яамны зүгээс гурван сар буюу нэг курс эмчилгээ нь 94000 ам.доллараар зарагддаг тус эмийг үйлдвэрлэгч АНУ-ын “Гилеад сайнс” компанитай “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд 1200 ам.доллараар Монгол Улсад оруулж ирэх, борлуулах тохиролцоонд хүрч чадсан юм. Дээрх эм орж ирэх хүртэлх хугацаанд ЭМСЯ нь Хепатитийн С вирусийн халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний удирдамжийг боловсруулж, нийт аймаг,  дүүргийн,  улсын болон хувийн томоохон нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ-ийн нийт 130 гаруй эмчийг сургаж бэлтгэжээ. Мөн ХӨСҮТ дээр тусгай програм хангамжийг боловсруулж, хепатит С вирүсийн халдвартай, эмчилгээ шаардлагатай иргэдийг бүртгэж байна.
 
Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн эмнэлэгт байрлах нийт 14 эмийн сан, аймаг тус бүрт нэгдсэн эмнэлэгт байрлах нийт 22 эмийн сангаар  эмийг олгоно.
 
Харвони эмийг хэрхэн уух вэ

Эмийн сангаас 28 ширхгээр савлагдсан нэг сарын эмчилгээнд  хэрэглэх нэг савтай Харвони эмийг өгнө. Тус эмийн савны ёроолд тусгай код наасан тул эмийг хүнд дамжуулахгүй, хуваахгүй, зөвхөн өөрөө ууна.
Уугаад дууссан эмийн хоосон савыг эмийн санд заавал буцааж өгнө.
Сар тутам эмчдээ үзүүлж, хянуулсны дараа сарынхаа эмийн жорыг бичүүлнэ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2016-01-03 06:29:24
    une hed be?
    43.228.130.98
    Мэдэгдсэн Хариулах
  • ravdan 2015-12-31 17:11:36
    Bayarallaa
    27.123.214.101
    Мэдэгдсэн Хариулах