Статистикчид эсэргүүцлээ илэрхийлж эхлэв
Улсын төсвийн зарлагыг танах үүднээс төрийн зарим байгууллагыг нэгтгэх саналыг Засгийн газраас боловсруулж, УИХ баталгаажуулсан. Тухайлбал Үндэсний статистикийн хороог Бүртгэлийн газартай нэгтгэж, Бүртгэл, статистикийн  ерөнхий газар болгох шийдвэрийг гаргасан. Тэгвэл Засгийн газрын санал, УИХ-ын шийдвэрийг статистикчид эсэргүүцэж, З.Энхболд, Ч.Сайханбилэгт нарт албан бичиг илгээжээ.

Үндэсний Статистикийн Хорооны бүх ажиллагчдын 2015 оны тайлангийн хурлаас гарсан шийдвэрт үндэслэн хэмээн томруулсан албан бичигт, УИХ, Засгийн газрыг хариуцлагагүй шийдвэр гаргасан хэмээн буруутгажээ. Энэ шийдвэрээс болж бие даасан, хараат бус тогтвортой ажилладаг төрийн механизм болох статистикийн албаны үйл ажиллагаа алдагдахад хүрч байгааг дурдсан байна. УИХ-ын даргад илгээсэн бичигтээ “Статистикийн үйл ажиллагаа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шилжсэнээр хараат бус, бие даасан, мэргэжлийн байх үндсэн зарчим алдагдаж, гүйцэтгэх засаглалын нөлөөлөлд автагдана” хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Тиймээс УИХ-ын даргаас "Статистикийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай хэлэлцэж, батлуулж өгөхийг хүссэн байна.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээсэн бичигтээ хэд хэдэн хүсэлтээ дайжээ.

“Статистикийн салбарын хамт олон бид Үндэсний статистикийн хорооны одоогийн удирдлага С.Мэндсайханыг шинээр байгуулагдах Бүртгэл, статистикийн  ерөнхий газрын даргаар томилж, ажиллуулах туйлын хүсэлтэй байгаагаа үүгээр уламжилж байна.
Статистикийн салбарын хамт олон бид үндэсний статистикийн хороонд зориулан барьж өгсөн, олон арван жил эзэмшсэн байрыг  хэвээр нь үлдээхийг мөн хүсч байна.
Статистикийн салбарын хамт олон бид энэ салбарт сэтгэл,  зүрхээ зориулж, он удаан жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, төрийн захиргааны мэргэшсэн, чадварлаг  боловсон хүчний залгамж чанарыг хэвээр нь хадгалж,  аливаа сэлгээг хийлгэхгүй байхыг хүсье гэжээ.

Харин энэ хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэхгүй бол эрх ашгийн төлөө тэмцэх гэнэ. Хэрэв шинээр байгуулагдах агентлагийн удирдлагыг С.Мэндсайханаас өөр хүнээр томилох аливаа оролдлогын эсрэг статистикчид зохион байгуулалттайгаар тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жжж 2016-01-04 06:46:03
    бүртгэл статистикийг бүр байхгүй болгоогүй ш дээ.мэндсайханы хэдэн гар хөлүүд өнгөрчээ гэж .маш зөв шийдвэр
    202.170.71.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2016-01-01 16:29:53
    Мэндсайхан худлаа мэдээллийг ард иргэдэд өгдөг. Дундаж цалин 900 мянга, ажилгүйдлийн тоо буурлаа ч гэх шиг. Гончигдоржийн гар хөл болсон энэ хүн зайлбал таарна
    59.153.112.103
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-01 15:55:00
    Хууль санаачилж хараат бусаар хуучнаараа ажиллах нь зөв..Энэ УИХ,Засгийн газар бишээ. Ард иргэд сонголтоо зөв хийж эдгээр нөхдүүдээс салах ганцхан зам байна
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Балт 2016-01-01 14:12:40
    Эрх барьж байгаа нөхдүүдэд тааруулж "статистик бүртгэл" хийдэг ийм газар ер ингэхэд хэрэг байгаам уу. Бүр устгавал яасийм?
    59.153.114.65
    Мэдэгдсэн Хариулах
  • татаа 2016-01-01 10:41:03
    би- гээр өвчилсөн хэдэн авгай нар одоо зохион байгуулалттай төртөй арцалдах нь.залуучууд ажилласан нь дээр дээ
    122.201.22.208
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-01-01 09:18:26
    төрийн ажлыг ерөнхий сайдад заадг хэн вэ хэдэн ажилгүй даварсан авгайчуудыг бүгдийг нь халах хэрэгтэй , олон жил болж надаас өөр хүнгүй гэсэн хэдэн хөгшин авгай...
    202.72.245.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-31 08:29:45
    Энэ чинь одоо юу болж байна аа. Төрийн албан хаагчид нь төрийнхөө эсрэг босох нь байна шүү дээ. Төрийн хуулиа мэддэгүй тэр албан хаагчдыг бүгдийг ажлаас нь хал....
    202.179.11.98
    Мэдэгдсэн Хариулах
  • xxx 2015-12-31 07:48:01
    saihan balairah yumaa humuus neeree, esvel ard ni turhiraad bdag humuus bdgiimuu, utgagui yum shaardahiin
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-31 04:02:15
    Хүн амын бүртгэл аймаг, сумдын ЗДТГ-т, эд хөрөнгийн бүртгэл ГХБХБГ-т, Статистик нь хуучнаараа байх нь зохистой бүтэц хувилбар юм шүү дээ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах