Монголд анх удаа тогорууны баяр боллоо
Дэлхийн олон улс орнуудад жил бүр Тогорууны баяр зохион байгуулагддаг. Энэ баярын үеэр хүмүүс энэхүү үзэсгэлэнт шувуудыг харан баясахаас гадна, тогоруу болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэх боломж бүрддэг байна.
 
Монголд анх удаа Тогорууны баярыг амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгуулсан тус баярыг Олон улсын тогорууны сан болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан БОНХЯ, Биндэр сумын ЗДТГ, ИТХ болон бусад байгууллагууд дэмжсэн байна. Тэд Монгол болон дэлхийн хэмжээнд ховордож байгаа Цэн тогоруу, мөн ус намгархаг газрын хамгааллын тухай нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулах зорилгоор тус баярыг дэмжсэн байна.
 
Баярын үеэр ховор зүйлийн тогоруунууд болон тэдгээрийг хамгаалах асуудлууд, байгаль орчны холбогдох хууль тогтоомжууд, мөн Хурхын хөндийд хийгдэж буй цэн тогорууны судалгааны тухай мэдээллийг ТББ-ууд болон нутгийн иргэдэд хүргэв. Биндэр сумын сурагчид буриад бүжиг бүжиглэж, цэн тогоруугаа хамгаалъя сэдэв дор АНУ-ын алдарт "The Muppet Show” хамтлагийн жүжигчид Heather Henson, Elizabeth Smith нар утсан хүүхэлдэйн тоглолт хийж сюрпрайз барилаа. Мөн Онон- Балжийн байгалийн цогцолборт газрын багш, сурагчид өөрсдийн бэлдсэн жүжигчилсэн тоглолтоор анхаарлын төвд орсон юм.
 
Нийслэл таймс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.