Өнөө орой Улаанбаатарын "Мөнгөн шөнө" цэнгүүнтэй
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүн 12 дугаар 31-нд буюу өнөөдөр Чингисийн талбайд 21.00 цагаас эхэлнэ. Цэнгүүнд хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож, урлагийн тоглолт сонирхуулж, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглох аж.       
 
Энэ үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, он солигдох торгон мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийнэ. Мөн баярын арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг 20.00 цагаас эхлэн түр хугацаагаар хязгаарлаж, Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулах юм. Тус үйл ажиллагаа өндөрлөсний дараа 18 чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ.

Шинэ жилийн “МӨНГӨН ШӨНӨ” цэнгүүний хөтөлбөр

21.00: Чингис хааны талбайд хуран цугласан иргэд, залуучуудад амьд хөгжмийн хамтлагууд уран бүтээлээ толилуулна.    
21.00: Beat Box Ray  /1 номер/
21.05: хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн /1 номер/
21.10: Хөтлөгч: Дуучин Солонгоогийн танилцуулга  /2 дуу/
21.20: Хөтлөгч: Дуучин A Cool танилцуулга /2 дуу/
21.30: Хөтлөгч: Дуучин Тэнүүний танилцуулга  /2 дуу/
21.40: Хөтлөгч: Дуучин Аминагийн танилцуулга /2 дуу/
21.50: Хийлч Дээгий/1 номер/
21.55: дуучин Өнөрөө /3 дуу/
22.10: Хөтлөгчид: Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид “ҮЙЛСИЙН САЙХАН УЛААНБААТАР” мюзиклаа толилуулахад бэлэн болсныг танилцуулна.
22.15: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын эхний хэсэг   (LED дэлгэцээр мюзиклын ерөнхий утга санаа гарч, дуучид бүжигчид тайзнаа мюзиклын дууг дуулж, бүжиглэнэ) (20 мин)
22.35: Хөтлөгчид: DJ БАЧКА-г танилцуулна.Үзэгчдийг бүжиглүүлнэ.
·         Хөтлөгчид Нийслэлд болсон 2015 оны бүтээн байгуулалтын тоймыг үзэгчдэд хүргэнэ.
22.40: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 2 дахь хэсэг   (25 мин)
23.05: DJ БАЧКА болон Хөтлөгчид үзэгчдийг бүжиглүүлэн хөгжөөнө .
·         Хөтлөгчид: Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2015 онд болсон бүх үйл явдалын тоймыг үзэгчдэд хүргэнэ.
23.10: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 3 дахь хэсэг (20 мин)
23.30: Хөтлөгчид: Мюзикл гэж юу вэ?Шинэ жил гэж юу вэ? Гэсэн сэдэв хөндөж үзэгчидтэй ярилцах
·         Үзэгчдийг Бүжиглүүлэх
23.35: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 4 дахь төгсгөлийн хэсэг (10мин)
Жүжигт оролцож байгаа гол дүрүүд гэнэт айсуй яваа Өвлийн өвгөн аавыгаа олж харах ба Өвлийн өвгөн цасан охидын хамт Чингисийн талбайд орж ирнэ.
23.45: Бүх жүжигчид Шинэ жилийн дууг хамтдаа дуулан Өвгөн аавыг хүлээн авна.
·         Хөтлөгч: Өвлийн өвгөн, цасан охидыг угтан авахыг хүснэ. Өвлийн өвгөн, цасан охидын хамт тайзны өмнө хүрэлцэн ирнэ.Өвлийн өвгөн мэндчилгээ дэвшүүлэн нийслэлчүүдтэй мэндчилнэ.
23.55: Хөтлөгч: Өвлийн өвгөнийг цасан охидын хамт хүсэн хүлээсэн мөч ирж буйг зарлана. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүлийг тайзнаа урьж, шинэ оныг хамтдаа тоолон угтахыг урина.
·         Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл үг хэлнэ.
 /Фанфар/
23.59.50: Шинэ жил гархаас 10 секундын өмнө хонх дуугарч эхлэнэ.Хонхтой цуг тоо болон хотын тухай дүрслэл гарч Нийслэлийн удирдлагууд талбайд цугласан иргэд, хөтлөгч нарын хамт 10-аас доош тоолон шинэ он гарна.
00.00: Шинэ он гарахад Салют буудаж эхэлнэ. 
00.00: “Үйлсийн сайхан Улаанбаатар” нийт уран бүтээлчид
00.10: Үйл ажиллагаа өндөрлөнө.

Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сэтгэгдэл бичигч Нийслэлийн Иргэн 2015-12-31 02:35:59
    Монгол Улсын Зүрх болсон Нийслэл Улаанбаатарчууддаа СЭТГЭЛ ЗҮРХНЭЭСЭЭ ШИНЭ ОНОО САЙН САЙХАН УГТАХЫГ ХҮСЬЕ! “Үйлсийн сайхан Улаанбаатар” Сайхан дуу шүү http...
    59.153.114.32
    Мэдэгдсэн Хариулах