Та шинэ жилийн ширээгээ ямар дарсаар гоёх гэж байна?
Аливаа баяр ёслолын арга хэмжээнд архи спиртийн төрлийн ундаа авахдаа юуг анхаарах вэ?
 
Шампанск
 
Өнөөдөр гадуур зарж байгаа шампанск урьдынх шиг баталгаатай, чанартай байх нь ховор болсон. Дэлгүүрийн лангуун дээр төрөл бүрийн шампанск байна. Харин эдгээрээс хамгийн сайныг нь сонгох тийм ч амар биш. Шампанскийг зөвхөн усан үзмийн спиртээр нэрдэг. Гэтэл өнөөдөр хялбар, хямдыг нь бодоод Орос мэтийн оронд этилийн спиртээр нэрдэг үйлдвэрүүд олширчээ.

Амт чанар, өнгөний хувьд шампансктай төстөй болгохын тулд будагч, амтлагч, элдэв химийн бодис оруулдаг болсон. Ийм шампанск уугаад эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цөөнгүй гарсан. Шампанск нэгэнт авчихсан бол дарсны хундаганд хийгээд үз. Жинхэнэ шампанскийн өнгө нь цайвар шаргалдуу байна. Хундгандаа нэг ширхэг усан үзэм хийгээд ажигла. Хэрэв шампанскний өнгө хув шиг шаргал, бараавтар ч юм шиг болоод ирвэл хулхи байгаагийн шинж.
 
Шампанскний бөмбөлгүүд жижгэвтэр байна. Харин томоохон бөмбөлөгүүдтэй, тэр нь дороо тунаад байвал ийм шампанскийг уух хэрэггүй. Шампанскний хугацааг сайтар анхаар. Жинхэнэ усан үзэмийн спиртээр нэрсэн бол хугацаа заавал байдаг. Учир нь шампанск нь удах тусам амт чанар нь сайжирдаг дарс биш.
 
Конъяк
 
Цэвэр конъякийг царсан поошигонд дарсан усан үзмийн спиртээр нэрдэг байна. Конъякаараа алдартай францчууд «конъяк муу байх ёсгүй» гэж маш итгэлтэй хэлдэг ажээ. Учир нь тэд хуурамчаар хийх буюу хулхи конъяк гэгчийн талаар сонсох нь бүү хэл, тийм ойлголт ч үгүй байдаг гэнэ.
 
Конъякийг уух тусам улам сайхан мэдрэмж төрөх ёстой гэж францчууд үздэг аж. Гэтэл өнөөдөр цэвэр конъяк мөн л ховор болсон аж. Конъякийг хуурамчаар хийхээс өөр аргагүй. Яагаад гэвэл жинхэнэ конъяк маш үнэтэй. Учир нь конъякийг царсан поошигонд дарахад өртөг зардал ихтэй аж.
 
Ингээд хуурамч аргаар үйлдвэрлэх болсон байна. Конъякийг этилийн спиртээр нэрж, химийн бодистой амт үнэр, өнгө оруулдаг болсон.
 
Конъякийн өнгө оруулагч хэмээх тусгай бодис ч гарсан байна. Энэ нь эрүүл мэнд, цаашлаад амь насанд ч халгаатай. Конъякийг гаднаас нь хараад ч хуурамч эсэхийг тодорхойлж болно. Бөглөө нь сулавтар эргэдэг, шошго бичээс нь эв хавгүй наагдсан бол задлах ч хэрэггүй. Та хулхи конъякийг дарсны хундаганд хийгээд үз. Хэрэв спиртлэг үнэр ханхийж, хурц эхүүн санагдвал ийм конъякийг асгах нь зөв. Цэвэр конъяк үнэтэй байдаг. Хэт хямд үнэтэй мэт санагдвал авах гэсний хэрэггүй.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.