Д.Ганхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Эрх мэдлээ урвуулан ашиг­лаж, бусдаас авлига авахыг завд­сан гэх үндэслэлээр Баян­гол дүүргийн Мэргэжлийн хя­налтын хэлтсийн дарга Д.Ган­хүүд АТГ-ын Мөрдөн шалгах хэлт­сээс эрүүгийн хэрэг үүс­­гэн саатуулсан юм.

Түүнийг Баян­­зүрх дүүргийн нутагт үйл ажил­лагаа явуулдаг “Рояал хаус” зочид буудлын бо­лон орон сууцны барилгын ца­хил­­­гааныг ХӨСҮТ-ийн ца­­хил­­гаа­наас нууцаар та­таж, тус төвийн хоёр цахил­гаан­­чинд хахууль өгсөн, Баян­гол дүүр­гийн нутагт үйл ажил­лагаа явуул­даг “Сайхан” төв дэх шө­­нийн цэнгээний газрынх­наас авлига авсан хэрэгт бу­руутган шалгасан мэдээлэл бий.

Түүнд холбогдох хэргийн мөр­дөн байцаах ажиллагаа дуус­чээ. Дүүргийн эрүүгийн хэр­гийн анхан шатны II шүүх гэм буруутай эсэхийг нь тог­тоох учиртай ч шүүгдэгч бо­лон түүний өмгөөлөгч нар хур­лыг элдэв шалтгаан тоочин хойш­луулсаар байгаа аж.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.