Пепегийн улаан хуудсыг хэвээр үлдээхээр болжээ
G хэсэгт учраа таарсан Герман Португалийн шигшээ багийн тоглолтонд олон үйл явдал болсон. Хоёр багийн гол хамгаалагчидгэмтсэн бөгөөд Португалийн багаас төвийн хамгаалагч Пепе Мюллер дээр алдаа гарган улаан хуудас авсан билээ. Шүүгчийн энэхүү шийдвэрийг Португалийн хөлбөмбөгийн холбоо эсэргүүцэн Олон улсын хөлбөмбөгийн холбоонд өргөдөл гаргаад байсан юм. Тэгвэл ФИФА энэ асуудлыг авч үзээд шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Түүнчлэн спортын бус алдаа гаргасан хэмээн үзэж 15 мянган Швейцарь франкаар торгох шийдвэр гаргажээ. Ингэснээр Португалийн төвийн гол хамгаалагч Пепе АНУ-тай хийх чухал тоглолтонд оролцохгүй юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.