Чансаа өндөр бөхийн барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүллээ
Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн 5 дахь удаагийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Өнөөдрийн барилдаанд улсын цолтой 47 бөх, аймаг, цэргийн арслан 65, аймаг цэргийн заан, харцага, начин зэрэг шилдэг 128 бөх зодоглосон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харъяат, “Бөх Билэгт” бөхийн дэвжээ, “Алдар” спортын хорооны бөх  Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Улсын харцага Б.Пүрэвсайхан хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байгаа юм. Тэрээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаярыг даван түрүүлж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншин сонордуулсан юм. Уг зарлигт “Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайханд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулсугай” гэжээ.

Барилдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян шөвгийн наймд үлдэн барилдсан Улсын начин Сугаржаргал, Улсын начин Баасанхүү, Аймгийн хурц арслан Жаргалбаяр,  Аймгийн хурц арслан Хангай нарт шагнал гардуулав.

Барилдааны шөвгийн дөрөвт Улсын аварга Г.Эрхэмбаяр Улсын заан Ч.Санжаадамбыг амласан бол Улсын арслан Н.Батсуурь Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тунан хүч үзсэн юм.

Нийт таван удаа зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр нэг удаа түрүүлсэн бол Улсын харцага Б.Пүрэвсайхан ийнхүү хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hi 2016-01-07 03:57:53
    Saihan barildaan bolson
    202.131.7.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-30 08:21:36
    энэ зэргийн байх шүүдээ, харин ч сайхан барилдаан болсон, Пүрэвдагва л хэзээний ойчихоороо шалтаг хэлдэг хэвээрээ байна билээ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • azz 2015-12-30 07:31:48
    muuhan hvvhnees dor shalchiganasan neg l ih zan peedger amitad hervvl uruul boon yum bolj dawah shee aydsan.. hen ed nariig boh bol gej guigaagvi oorsdoo l
    43.228.130.169
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн иргэн 2015-12-30 03:41:45
    Үндэсний өв соёлоо өртөөчлөн авч яваа ховорхон авъяас заяасан монгол бөхчүүддээ шинэ шилийн мэнд хүргэж, амжилт хүсье...Эргүү тэнэгүүдийн үгийг битгий тоо.
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • хөлс хир үнэртүүлсэн, хоосон толгойт пэ 2015-12-30 03:16:02
    Одоогийн бөхчүүд гэж ямар ч хүмүүжилгүй, хагас зэрлэг, нахальнаый, соёлгүй бүдүүлэг амьтас болжээ!!! Төрийн тэргүүн, олон түмэн үзэж байхад ч хэрэлдээд л, зодол...
    202.179.24.205
    Мэдэгдсэн Хариулах
    • Үнэн 2015-12-30 03:29:11
      Байгаа царай нь тэр.
      122.201.28.5
      Мэдэгдсэн Хариулах