Сантагийн маргаантай vvсэл
Олонх америкчууд Санта Клаусыг Coca Cola компанийн рекламны гол баатар євгєнєєр тєсєєлдєг. Сантагийн энэхvv тєрхийг 1931 онд зураач Хэддон Сандблум Кока Кола компанийн захиалгаар зохиож зурсан гэдэг. Yнэн хэрэгтээ АНУ-д цагаачилсан Британийн шог зураач Томас Наст XIX зуунд анх уг дvрийг бvтээжээ.

Наст 1840 онд Ландау хэмээх бяцхан хотод тєрсєн хvн. Иймээс энэхvv хотыг Санта Клаусын эх орон хэмээн тооцдог билээ. Лапландад амьдардаг, цаа буга хєлєглєн чаргаар явдаг даруухан, улаан хацартай євгєнийг тэрбээр 20 насандаа бодож олсон гэдэг. Улстєрчид тvvнийг нэр алдарт хvрэх тусам хvндэлж, тэр ч бvv хэл шог зургийнх нь баатар болохоос эмээдэг байв.

1930 онд Coca Cola компани євлийн улиралд ундаагаа хэрхэн сайн борлуулах талаар рекламны шинэ хэлбэрvvдийг эрэлхийлж эхэлсэн байна. Зураач Хэддон Сандблум тус компанийн захиалгын дагуу “мартагдсан Сантаг” дахин амилуулсан байна. Зар сурталчилгаа асар их амжилт авчирсан тул Зул сарын баяр болгоноор Санта Клаус уг компанийн сурталчилгаанд vнэнчээр зvтгэх болжээ.

Coca Cola компанийнхан Санта Клаусыг Томас Наст зохиосон гэдгийг хvлээн зєвшєєрєхгvй байгаа гэнэ. Санта Клаусын ємсгєл зэргээс нь аваад vзэхэд бvхлээрээ Coca Cola-ний гол шинж болох улаан, цагаан єнгєний хослолыг агуулдаг. Тиймээс Санта бvхэлдээ Coca Cola компанийн мэдлийнх гэдгийг зарлажээ. Одоо Ландаугийн эх баригчид єєрийн шог зураачийн эрх ашгийг хамгаалахаар тєлєвлєж байна.

Сантагийн бодит тєрхийг гаргажээ

Гэтэл зарим нь Санта Клаусыг гэгээн Николагаас vvдэлтэй гэж vздэг. Гэгээн Никола хэмээгч нь бодит хvн бєгєєд ядуу хvмvvст тусалдаг сайхан сэтгэлтэй нэгэн аж. Тэрбээр IV зуунд, эртний Византийн Энхтайваны хотод амьдардаг байжээ. Хожим нь Италийн далайчид тvvний цогцсыг тус улсын ємнєд хэсэгт орших Бари хотод авчирчээ. Саяхан Турк Улсад “Санта Клаусын сан” байгуулсан ба италичуудаас шvтээнийг эргvvлж єгєхийг шаарджээ.

1953 онд Итали эрдэмтдэд цогцсыг судлах боломж олджээ. Хагас зуун єнгєрєєд Английн эрдэмтэн Кэролайн Вилкинсон Манчестерийн их сургуулийн багш, эрдэмтдийн хамтаар тухайн vед судалгаанд оролцож байсан Мартиногийн гаргасан рентген зургийг ашиглан Сантагийн гурван хэмжээст дvрс зургийг гаргажээ.

Эрдэмтэд мєн тухайн vед амьдарч байсан хуврагуудын донж маягийг харгалзан vзэж, цагаан сахал нааж єгсєн байна. Yvний vр дvнд Кэролайны vзэж байсанчлан єнєєгийн Сантагаас тэс єєр дvр зураг гаргаж авчээ. Гаргасан зургаас харвал гэгээн Никола нь бараандуу арьстай, дєрвєлжин хэлбэрийн царайтай, муруй хамартай, хар нvдтэй хvн байсан аж. Гэгээн Николатай энэ зургийг 70 хувь адил болсон гэж vзэж байгаа гэнэ. Энэхvv зургийг одоогийн хvvхдvvдэд vзvvлбэл айж зугтах нь энvvхэнд биз ээ.

Гэгээн Никола ойролцоогоор 245 онд тєрж, 334 оны арванхоёрдугаар сарын 6-нд анх ам дамжин яригдах болсон гэж vздэг. Анх тэрбээр тvvхэнд алах ял заагдсан Византийн гэмгvй гурван иргэнийг хамгаалж чадсанаараа алдаршжээ. Харин vvнээс цааших нь домог яриа билээ. Домогт гардгаар Никола цонхон дор нь жигнэмэг, бин vлдээж, оймс дотор нь алтан зоос хийх зэргээр ядуучуудад тусалдаг нэгэн. Гэгээнийг христийн шашинтай улсуудад шvтэх явдал маш хурдан газар авчээ.

Улс орон бvрт єєр єєр Санта бий

Ерєнхийдєє Европ, Азийн орнуудад єєр нэрээр ялимгvй, єєр цаг хугацаанд тэмдэглэдгийг эс тооцвол шинэ оныг угтах энэ баяр нь дэлхийн хvмvvсийн хамгийн их догдлон хvлээдэг мєч юм. Гэхдээ улс орон бvр баяр тэмдэглэх єєрийн онцлогтой. АНУ-д л гэхэд муж болгон зул сарыг янз бvрээр тэмдэглэдэг.

Жишээ нь, Манхеттэны оршин суугчид Санта Клаус таксигаар зорчдог гэсэн ойлголттой байдаг бол Луизиана мужийнхан цаа буга хєллєсєн чаргатай Сантад гvнээ итгэдэг гэнэ.

Англичуудын дийлэнх нь Сантаг хамгийн тvрvvнд Их Британид зочилдог, харин дараа нь бусад орон руу явдаг гэж бодоцгоодог байна. Харин шотландчууд бvр эсрэгээр нь Сантагийн чарганд бэлэг vлдсэн тохиолдолд л тэдэн дээр айлчлан ирдэг гэж боддог аж.

Ерєнхийдєє бол бvгд л Сантаг єєрсєдтэй нь адилхан шинэ жилийг наргиан, хєгжєєнтэй єнгєрvvлдэг гэдэгт эргэлздэггvй. Финляндад бэлэг тvгээгч євгєнийг маань зарим тохиолдолд бичих нь битгий хэл хэлэхээс ч ичмээр муухайгаар нэрлэдэг байна. Тэнд євлийн євгєний оронд зул сарын ямаа бэлэг тvгээдэг билээ. Шведэд энэ буянт ажлыг зул сарын бяцхан одой хийдэг гэнэ. Германид айл гэрт бурхад зочилдог бол Голландад гэгээн Николас цагаан морио унаж, дагуул болгож жижиг хар хvмvvстэйгээ ирдэг байна.

Исландчуудад нэг бус, харин арван гурван Санта Клаус байдаг. Тэдгээр нь євлийн євгєнтэй тєстэй гэхээсээ vлгэрийн жижиг мангастай ойролцоо тєрхтэй. Энэ нєхєд айлын цонхоор шагайж, халбага, таваг долоох зэргээр элдэвлэдэг гэнэ. Исландчууд vгэнд орохгvй хvvхдvvдээ тэднийг дуудна, тэдэнд єгнє гэж айлгадаг. Грекэд ч гэсэн зул сарын баярын бэлгэ тэмдэг нь газар дэлхийн гvнд амьдрагч мангас байдаг гэсэн шvv.

Судлаачид харин Санта хаана ч адилхан боловч тvvнийг улс орон бvрт янз бvрээр тусгаж авдаг гэжээ. Сантад хамгийн их итгэдэг хvмvvс нь америкчууд гэнэ. Саяхан “Forbes” сэтгvvлд Сантаг ертєнцийн хамгийн баялаг зохиомол дvр (1651 жилийн настай) хэмээн зарлажээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.