Манчестер Юнайтедын менежер халагдах уу
Манчестер Юнайтед клубын менежер Луй Ван Гаал өнөө шөнө явагдах Челси-тэй хийх тоглолтын дараагаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгхөөр боллоо. Ийм гарчигтай мэдээлэл сайтууд, сонин хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ. Хэдийгээр энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгдээгүй, клубын албан ёсны хуудсан дээр нийтлэгдээгүй байгаа боловч ихэнх томоохон мэдээллийн сайтуудаар уг мэдээлэл цацагдаж эхэллээ.

Голланд мэргэжилтний хувьд 2014 оны 05 дугаар сарын 19-нд тус клубын менежерээр томилогдсон бөгөөд ирсэн улиралдаа багаа Аваргуудын лигт оруулсан юм.Гэвч энэ улирал Манчестер Юнайтед маш хэцүү сорилттой нүүр тулгараад байгаа бөгөөд тэд одоогийн байдлаар сүүлийн 7 тоглолтондоо ялалт авч чадаагүй байгаа нь сүүлийн 25 жилд үзүүлж буй хамгийн муу үр дүн ажээ.

Голланд эрхмийн хувь заяаг хэрхэх талаар дэлхий нийтээрээ шуугиж байна. Goal сайт дээр явагдсан дэлхий нийтийг хамарсан судалгаанд л. Ван Гаалын хувьд хэвлэл мэдээллийнхэнтэй дайн зарлаад байгаа бөгөөд сүүлд Стөүк Сити-д хожигдсон гэхэд нийт оролцогчдын 86% нь түүнийг халах ёстой гэсэн саналыг өгсөн юм. Багийн үзүүлж буй муу тоглолт, таагүй үр дүнгүүдэд бухимдсан фанатууд тоглолтыг орхин гарч байгаа бөгөөд олон тасалбарууд буцаагдаж, билетийн борлуулалт буурсан байнатоглолтын дараагаар "Хүсвэл би ажлаа өөрөө өгчихөж чадна. Би одоо клубын удирдлагууд, тоглогчидтой уулзах хэрэгтэй байна. Та нартай л лав биш" хэмээн хэлсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.