Шөнийн нийтийн тээвэр гурван чиглэлд үйлчилж байна
Нийслэлийн тээврийн газраас шөнийн тээврийн үйлчилгээг гаргажээ. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын  Хамтын ажиллагаа маркетингийн тасгийн ахлах мэргэжилтэн Г.Алтанцэцэгээс  тодрууллаа.

-Нийслэлийн иргэд шөнийн цагаар нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой бол­сон гэсэн. Энэ талаар тод­руулаач?

-Улаанбаатар хотын иргэд, зорчигчдын хүсэлт, шөнийн цагаар зорчих эрэлт хэрэгцээг Нийслэлийн Тээврийн газраас судалсанаар шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг  энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлсэн. Өдөр бүрийн 22.00-02.00 цагийн хооронд шөнийн тээвэрлэлт хийгдэнэ. Ингэхдээ 30-35 ми­нутын зайтай нийслэлчүүдэд үйлчилнэ. Том хүн 1000, хүүхэд 200 төгрөгөөр зорчино.

-Шөнийн тээвэр хэдэн чиглэлд үйлчилж байгаа вэ?

-Үндсэндээ гурван чиглэлд үйлчилж байгаа. Троллейбусны Тр:2 буюу ”Ханын материалын комбинат-Офицеруудын ордон”, их багтаамжийн автобусны М/ШҮ/: “7 буудал-МУБИС” чиглэл, М/ШҮ/: “Нисэх-МУБИС” чиглэлүүдийн нийт найман тээврийн хэрэгсэл  явж байна.

Ханын материалын комбинат-Офицеруудын ордон чиглэлийн автобус Энхтайваны өргөн чөлөө буюу төв магистрал шугамаар явна. Үйлчилгээнд “Цахилгаан тээвэр” компанийн тээврийн хэрэгслүүд иргэдэд үйлчилж байгаа.

-Энэхүү үйлчилгээ эхлээд нэлээд хэд хоночихсон бай­на. Иргэд эдгээр чиглэлүү­дийн автобусаар хэр үйлчлүүлж байна вэ?

-Шөнийн тээврийн үйлчилгээ эхлээд долоо хонож байна. Өн­гөрсөн хугацаанд ажиглаж бай­хад иргэдэд зориулаад энэ­хүү үйлчилгээг гаргаж байхад тэд уг чиглэлийн нийтийн тээв­рээр үйлчлүүлэхдээ тааруу бай­на. Тэгсэн хэрнээ хувийн буюу хулгайн тээвэрт илүү мөнгө төлөөд үйлчлүүлээд байгаа.

Гэхдээ Ханын материалын комбинат-Офицеруудын ор­дон чиглэлийн автобусаар ир­гэд арай илүү үйлчлүүлж байна. Харин 7 буудал-МУБИС чиглэлд шөнийн зорчигч урсгал үнэхээр муу байгаа. Тиймээс иргэд найдвартай, хямд үнээр нийтийн тээвэрт сууж үйлчлүүлж байхыг уриалж байна.

-Зуслангийн үйлчилгээнд хэчнээн чиглэлд нийтийн тээврээр үйлчилж байгаа вэ?

-Урин дулааны улирал болж нийслэлийн иргэд зусландаа гарч байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ажлын өдрүүдийн оройн цаг, амралтын өдрүүдэд ачаалал ихтэй болдог.

Тиймээс Нийслэлийн тээврийн газраас энэ сарын 9-ний өдрөөс эхлэн зуслангийн долоон чиглэлд их багтаамжийн болон микро автобусуудыг явуулж байгаа. Тодруулбал, гурван чиглэлд их багтаамжийн автобусаар, дөрвөн чиглэлд туслах шугамын микро автобус үйлчилж байгаа.

Гэтэл зуслангийн үйл­чил­гээгээр иргэд мөн л хангалтгүй үйлчлүүлж байна. Учир нь хувийн буюу хулгайн тээврийн хэрэгслээр 2-3 мянган төгрөг төлөөд үйлчлүүлээд байгаа. Гэхдээ нийтийн тээврийн үйлчилгээ нийгмийн захилгат үйлчилгээ юм. Тиймээс зуслангууд татан буугдах хүртэл  хэдэн хүнтэй ч байсан үйлчлэх ёстой учир үйлчилгээ үргэлжлүүлж л байгаа.

-Зуслан руу явж буй автобусны зогсоол нь хаана байгаа вэ. Үнэ тарифийг тодруулаач?

-Их багтаамжийн автобусууд Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, Гоодой-Тэнгис кино театр, Баянбулаг- Тэнгис кино театр чиглэлүүдэд Долоон бууд­лаас Майхантолгой, Яр­гай­тын богино, Яргайт, Хуу­рай мухарын чиглэлд бага багтаамжийн автобус үйлчилж байна. Үнэ тарифын хувьд том хүн-600, хүүдэд-200 төгрөгөөр зорчиж байгаа.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2014-08-09 08:22:34
    Шөнийн баталгаатай тээвэр хэрэгтэй нь хэрэгтэй гэхдээ хүн суухгүй байхад алдагдалд ороод хоосон яваад байвал
    202.21.120.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2014-08-09 08:21:20
    Шөнийн баталгаатай тээвэр хэрэгтэй нь хэрэгтэй гэхдээ хүн суухгүй байхад алдагдалд ороод хоосон яваад байвал
    202.21.120.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2014-08-09 08:21:17
    Шөнийн баталгаатай тээвэр хэрэгтэй нь хэрэгтэй гэхдээ хүн суухгүй байхад алдагдалд ороод хоосон яваад байвал
    202.21.120.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2014-08-09 08:19:06
    Шөнийн баталгаатай тээвэр хэрэгтэй нь хэрэгтэй гэхдээ хүн суухгүй байхад алдагдалд ороод хоосон яваад байвал
    202.21.120.146
    Мэдэгдсэн Хариулах