Маргааш бүх нийтээр амарна
Энэ сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын түүхт 104 жилийн ой тохионо. Тиймээс энэ өдөр бүх нийтээр амарна. Өнгөрөгч 2011 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр бүх нийтээр амардаг болсон юм.
 
 Энэ өдөр Монгол Улсын  Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил тав дахь удаагаа арванхоёрдугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно. Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж, цомын эзэн болж байв.
 
Энэ жилийн хувьд улсын баяр наадам болон заалны барилдаануудад тогтмол амжилт үзүүлсэн шилдэг 128 бөх барилдах юм.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • очир төв дамбаочироо 2015-12-28 16:37:12
    Oчир төв, очир төв зам ажилчдыхаа сүүлийн2 сарын цалинг өгөөгүй ажилчид нь баяраар гаднаа түлээгүй гэртээ хоолгүй хүүхэддээ бэлэггүй банкинд өртэй байна
    103.57.93.63
    Мэдэгдсэн Хариулах