Монголын шилдэг 10 боксчин тодорлоо
Монголын боксын холбооноос 2015 оны шилдэг 10 тамирчинг нэрлэлээ. Энэ оны шилдэг тамирчнаар ОУХМ Г.Ган-Эрдэнэ тодорсон байна. Тэрбээр улсын аварга болсноос гадна Олон улсын боксын холбооны “А” зэрэглэлийн тэмцээнээс дөрвөн мөнгө, нэг алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний VI байрын шагнал авснаараа МБХ-ны Оны шилдэг тамирчин боллоо.

2. Олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай – Улсын аварга, Олон улсын боксын холбооны “А” зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө,1 алт, Ази тивийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-р байрын шагналт.

3. Олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг – Улсын аварга, Олон улсын боксын холбооны “А” зэрэглэлийн тэмцээнээс 3 алт,1 мөнгө,1 хүрэл хүртсэн амжилтаар

4. Олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат – Улсын аварга. Олон улсын боксын холбооны “А” зэрэглэлийн тэмцээнээс 2 алт,1 хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтаар

5. Олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү – Улсын аваргийн мөнгө, Олон улсын боксын холбооны “А” зэрэглэлийн тэмцээнээс 3 алтан медаль хүртсэн амжилтаар

6. Спортын мастер Э.Цэндбаатар – Улсын аварга, Олон улсын боксын холбооны “А” зэрэглэлийн тэмцээнээс 1 алт, APB 1 ялалтаар

7. Олон улсын хэмжээний мастер Г.Ариунболд – Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалвь, Олон улсын боксын холбооны “А” зэрэглэлийн тэмцээнээс 1 хүрэл, APB 2 ялалтаар

8. Олон улсын хэмжээний мастер С.Эрдэнэбаяр -.Улсын аварга, Олон улсын боксын холбооны “А” зэрэглэлийн тэмцээнээс 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар

9. Олон улсын хэмжээний мастер А.Нурлан – Улсын аваргийн хүрэл медаль, Олон улсын боксын холбооны “А” зэрэглэлийн тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар

10. Спортын мастер Т.Ерболат -Улсын аварга, Олон улсын боксын холбооны “А” зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгөн медаль хүртсэн амжилтаар тус тус шалгарчээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.