2015 оны  отгон чуулганаар юу хэлэлцэх вэ
УИХ-ын ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаан бол 2015 оны хамгийн отгон чуулган болно. Чуулганы хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт болдог ч энэ удаа дээрх өдрүүдэд Шинэ жилийн баярын өдрүүд тохиож байгаа учир энэ сарын 30 буюу лхагва гарагт хуралдахаар товложээ. Уг хуралдаанаар цөөн асуудал хэлэлцэхээс гадна нэг нууц асуудлыг  хаалттай горимоор хэлэлцэхээр болсон байна.

Хэлэлцэх асуудлууд:
-“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/;

-Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Р.Амаржаргал нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

- Эрүүл ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслүүд. /Засгийн газраас 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

- Нууц асуудал /хаалттай/;

- Эцсийн найруулга сонсоно.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.