"Бөртэ чоно 2015": Шилдгийн шилдэг тамирчнаар Дэлхийн хошой аварга С.Батцэцэг шалгарлаа
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол "Бөртэ чоно 2015" наадам уламжлал ёсоор өчигдөр болж, шилдгүүдээ шалгарууллаа. Энэ наадам бол спортын салбарын шилдгүүд  тодруулдаг, хүндэт арга хэмжээ. Уг арга хэмжээнд Монголын сор болсон, дэлхийд Монголыг "тамгалсан" мундаг тамирчид бүгд хүрэлцэн иржээ.
Ингээд энэ жилийн "Бөртэ чоно 2015" наадмын шилдэг тамирчин дасгалжуулагч болон холбоодоор хэн, ямар байгууллага шалгарсныг танилцуулж байна.

Шилдгийн шилдэг тамирчнаар:
Дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг шалгарав. Түүний шилдгийн шилдэг гэсэн цомыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өглөө.

Эрэгтэй шилдэг тамирчнаар:
- Эрдэнэбатын Бэхбаяр (Чөлөөт бөх). ДАШТ-ий хүрэл медаль,  ААШТ-ий алт, "Алтан гран-при”  тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж,  "Рио-2016” Оглимпийн  эрхээ авсан.
- Батболдын Номин (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль, ААШТ-ий хүрэд медалът.
- Пүрэвжавын Өнөрбат  (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" олимпын эрхээ авсан.

Гэхдээ Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар Энэтхэг улсад чөлөөт бөхийн мэргэжлийн лигт барилдаж байгаа учир анхны багш А.Энхээ, Ц.Баярсайхан дасгалжуулагч шавь нарынхаа шагналыг авлаа. ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номингийн хувьд олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга XX зууны манлай бөх Х.Баянмөнх аваргаас шагналаа гардан авлаа.

Эмэгтэй шилдэг тамирчнаар:
-Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Жүдо). ДАШТ-зэс хүрэл медаль хүртэж, ААШТ болон  Их дуулга", “Гран-При" тэмцээнд тус тус түрүүлсэн.
- Доржсүрэнгийн Сумъяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 'Универсиад" наадам болон ’Мастерс”, “Гран-При"

Шилдэг дасгалжуулагчаар:
- Хишигбатын Эрдэнэт-Од: ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нарын багш.
- Цэрэнбаатарын Цогтбаяр: Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч.
- Зэвэгийн Дүвчин: Дэлхийн Хошой аварга С.Батцэцэгийн багш тус тус шалгарлаа.

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахын нэрэмжит шагнал "IOC Trophy" цомыг:
- Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Одвогийн Балжиннямд гардуулан өгөв.

Шилдгийн шилдэг спорт холбоогоор:
Лас Вегасын ДАШТ-нд Монгол Улсын төрийн далбааг мандуулж нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж олимпын зургаан эрх өвөртөлсөн Монголын чөлөөт бөхийн холбоо шалгарлаа.

Шилдэг холбоогоор:
-Монголын жүдо бөхийн холбоо
-Монголын буудлагын холбоо
-Монголын хөлбөмбөгийн холбоо тус тус шалгарлаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • po 2015-12-27 03:26:15
    Svv uudag hvn sogtmoorgui yma te
    59.153.115.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-26 03:49:40
    Батцэцэгтээ баяр хүргэе, олимпийн аварга болоорой, Ерөнхийлөгчөө арай зөнөх болоогүй биздээ, мэдрэл муут минь Батцэцэгийг хэд үнсдэг юм
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах