Дэрэвгэр жиргэрүү, хуш модны самрын идээг гадаадад гаргах асуудлыг хуульд  нийцүүлэн шийдвэрлэнэ
Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. 2015 онд зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн байгалийн ховор ургамлыг гадаадад гаргах талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

2015 онд зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүү, хуш модны самрын идээг “Байгалийн ургамлын тухай”, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай”, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд заасан шаардлагад нийцүүлэн гадаад улсад гаргах асуудлыг шийдвэрлэхийг  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгалаа.

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 5 аж ахуйн нэгж, 1 иргэн 150 тонн хуш модны самрын идээ, 8 аж ахуйн нэгж 101,5 тонн дэрэвгэр жиргэрүү гадаадад гаргах хүсэлтээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oчир төвийн ажилтан 2015-12-26 14:52:04
    Очир Төв Дамба-Очироо ажилчдаа хөлс хүчийг нь сорж болсон бол цалингий нь өгөөч, ажилчид чинь гэр орондоо түлээ хоолгүй байна
    150.129.143.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Очир төв цалингаа тавь 2015-12-26 14:49:25
    Очир Төв Дамба-Очироо ажилчдаа хөлс хүчийг нь сорж болсон бол цалингий нь өгөөч, ажилчид чинь гэр орондоо түлээ хоолгүй байна
    150.129.143.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Очир төв цалингаа тавь 2015-12-26 14:46:16
    Очир Төв Дамба-Очироо ажилчдаа хөлс хүчийг нь сорж болсон бол цалингий нь өгөөч, ажилчид чинь гэр орондоо түлээ хоолгүй байна
    150.129.143.237
    Мэдэгдсэн Хариулах