“1” “5” гэсэн тэмдэгтэй савыг хүнсний зориулалтаар ашиглаж болно
“Нарантуул худалдааны төвд борлуулж буй иргэдийн хамгийн их хэрэглэдэг 10-120 литрийн багтаамжтай, долоон төрлийн хуванцар савнаас  МХЕГ дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлжээ.

Шинжилгээгээр хуванцар саванд хадгалсан усан дахь аммиакийн агууламж стандартад заасан хэмжээнээс 27 дахин их гарсан бөгөөд  хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодисийн шилжилт нэмэгдэж байгаа нь тогтоогдсон аж.

Түүнчлэн хуванцар саванд хадгалсан сүүнд хар тугалга  стандартад заасан хэмжээнээс 3-4, айрганд 4.4 дахин их агууламжтай гарчээ.

Үүнд үндэслэн “2” “4” гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савыг  хүнсний зориулалтаар хэрэглэхийг багасгах,  “3” “6” “7” гэсэн тэмдэглэгээтэй болон тэмдэглээгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар хэрэглэхгүй байхыг  мэргэжлийн хяналтын байгууллагаас  анхаарууллаа.

Харин олон улсад мөрдөж буй, “1” “5” гэсэн тэмдэглэгээ бүхий  хуванцар савыг хүнснйи зориулалтаар хэрэглэж болох аж.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-06-20 09:24:17
    Мэдээлэл өгссөнд баярлалаа
    202.170.69.196
    Мэдэгдсэн Хариулах