Сонгуулийн хуулийн төслөөр санал хурааж байна
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүд саналаа хэллээ.

Д.Ганбат гишүүн ”Сонгуулиар дарга цэргээ сонгох гээгүй. Иргэд төрөө сонгох гэж байгаа хэрэг. 2012 онд сонгуулийн хар машин орж ирээд хэл амгүй сонгуулиа хийчихсэн. Сонгуулийн хар машины үнэ цэнийг би авралын машин гэж харж байгаа. Төр хар машины гар тооллогыг 100 хувь болгочихож болоогүй юм уу. Мөн нэг нь хууль гаргачихдаг. Түүнийг нь хэн нэгэн ҮХЦ-д өгчихдөг. Энэ хууль чинь түдгэлзчих юм биш биз дээ. Энэ хуульд орсон 2 заалт өмнө нь ҮХЦ дээр унаж байсан шүү дээ.
Сонгуулийн хууль гараад ард түмэн саналаа өгдөг. Сонгуулиар иргэд олонх цөөнхийг бий болгодог. Гэтэл гарсан хүмүүс нь олонх цөөнхийг арилгачихдаг, давхар дээл өмсөхгүй гэж байгаад өмсгөчихдөг. Энэ байдлыг засаж чадах уу” гэв.

Үүнд байнгын хорооны дарга А.Бакей “Санал тоолох машин дээр хичнээн хувьд нь тооллого хийх боломжтой вэ гэдгийг ярьсан. Ингээд 50 хувь хүртэл тоолж болно гэдэгт санал нэгдсэн” гэв.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Ажлын хэсэг сайн ажиллаж, бүгд хүлээн зөвшөөрөхүйц хуулийн төсөл гаргасан гэж бодож байгаа” хэмээлээ.

Ингээд санал хураалтыг эхлүүллээ. Сонгуулийн тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.