Чөлөөт бөхийн эмэгтэй шилдэг багуудын “Arj Cup” цомын төлөө анхдугаар тэмцээний үеэр МЧБХ-ноос “2016 оны Шилдгийн шилдэг шүүгч”-ээр олон улсын шүүгч Ю.Батсайханыг, “2016 оны шилдэг шүүгч”-ээр олон улсын шүүгч Х.Ганболдыг шалгаруулж цом, дурсгалын самбар, мөнгөн шагналаар урамшуулжээ.
Олон улсын шүүгч Ю.Батсайхан нь 1975 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 1992 онд аймгийн төвийн II арван жилийн дунд сургууль, 1999 онд “Шонхор” биеийн тамирийн дээд сургууль төгсөн дасгалжуулагчийн мэргэжил эзэмшжээ. Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороонд 1999 оноос чөлөөт бөхийн дасгалжуулагч, 2012 оноос ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. 1997 онд шүүгч болж 1999 улсын шүүгч, 2010 онд Тайланд улсын Бангкок хотод олон шүүгчийн зэрэг авчээ.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn