Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүд болон НИТХ-ын дарга  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагийн тохижилтын ажил, “Railbus”-ын зогсоолтой танилцана.

09:00 цагаас "Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого" уулзалт зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт  болно.

09:30 цагаас Азийн шинжлэх ухаан паркуудын холбооны удирдлагуудын 9 дэх уулзалтын нээлт Мэдээллийн технологийн үндэсний паркын 2-р давхарт “Компьютер вишн” лабораторид болно.  

10:00 цагаас Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд болно.

10:30 цагаас "Khaan Quest 2014" олон улсын цэргийн хээрийн сургуулийн нээлт  Таван толгой дахь зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон албаны бусад хүмүүсээс гадна сургуульд оролцогч 23 орны 1100 гаруй цэргийн алба хаагчид оролцоно.

11:00 цагаас НМХГ-ын 511 тоотот ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд газар ашиглан барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ.

11.00  цагаас “MN” мэдээллийн төвд Үндэсний хамгаалалтын хамтын ажиллагааны зөвлөл Монголын Пэинтболын холбоо хамтран хамгаалалтын албадын дунд “Соёмбо” алтан цомын төлөөх үндэсний тэмцээн анх удаа зохион байгуулах гэж буйгаа мэдээлнэ. Мөн байгууллагынхаа зорилго, чиг үүргийн талаар мэдээлэл өгнө.

13:00-16:00 цагийн хооронд Монгол улс дахь оршуулгын Зан үйлийн "өнөө-ирээдүй" онол практикийн бага хурал нийслэлийн иргэний танхимд болох юм байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.