Колумбын шигшээ хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ
Өнгөрсөн С хэсгийн Колумб болон  Кот Д Ивуарын шигшээ багуудын хоорондох тоглолт тун сонирхолтой явж өнгөрлөө. Колумбын шигшээ багийн хувьд багийн гол лидер, шилдэг довтлогч Р.Фалько нь бэртлийн улмаас энэ удаагийн ДАШТ-нийг өнжиж байгаа. Гэвч тэдний хувьд сайн тоглолтыг үзүүлж хоёр тоглолтонд 100 хувийн амжилттай байна. Өнгөрсөн шөнө Кот Д Ивуарын шигшээ багтай эн тэнцүүхэн өрсөлдөж Родригес, Кинтеро нарын гоолын ачаар  2:1-ийн харьцаагаар ялалт байгууллаа. Эсрэг багаас Жервинью 73 дахь минутанд гоолдож тооны харьцааг ойртуулсан. Ингээд цаг дуусахаас өмнө дахин нэг гоол оруулж тэнцүүлэх гэсэн боловч тус олоогүй. Ингэснээр  Уругвайн шигшээ баг С хэсгийг ганцаар тэргүүлж эхэллээ.

Кот Д Ивуарын шигшээ багийн хувьд хэсгийн хоёрдугаар байранд  гурван оноотой бичигдэж байна. Африк тивийн хүчтэй багуудын нэгт тооцогддог Кот Д Ивуарын хувьд ДАШТ-нд од муутай оролцдог байгуудын нэг. Өмнөх дэлхийн аваргад Бразил, Португал гэсэн хүчтэй багуудтай нэг хэсэгт таарч хэсгээсээ шалгарч чадаагүй билээ. Харин энэ удаад харьцангуй сул хэсэгт сугалаа таарсан учир ДАШТ-нийг цааш хэрхэн үргэлжлүүлэх нь зөвхөн өөрсдөөс нь шалтгаална.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.