Энэ сарын хүүхдийн мөнгө хэзээ олгогдох нь тодорхойгүй байна
Сангийн яам төсөв хүндэрсэнтэй холбогдуулан цалин тэтгэврийг хэвийн олгож зохицуулалт хийж байгаа талаараа мэдээлж буй.  Энэ онд шийдэгдэх учиртай зарим зардлуудыг ирэх он руу шилжүүлэх  зохицуулалт ч хийгдэж байгаа аж. 

Харин хүүхдийн мөнгөний тухайд Хүний хөгжил сангийн данс улайсантай байгаатай холбогдуулан энэ сарын мөнгийг олгож чадахгүйд хүрчээ. Уг санд мөнгө төвлөрсөнөөр хүүхдийн мөнгийг цаашид хэвийн олгох боломжтой гэж Сангийн сайд онцолсон байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus